Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Хамгийн ӨВӨРМӨЦ АЖЛЫН БАЙРНУУД

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 2 сарын 24
iKon.MN

Дэлхийн шилдэг компанийн удирдлагууд сүүлийн жилүүдэд ажилтнууддаа илүү эрч хүчтэй, бүтээлч ажиллах, шинэ санаа гаргах орчин нөхцлийг бүрдүүлэхэд ихээхэн анхаардаг болсон.

Ингээд дэлхий дээрх хамгийн тухлаг, өвөрмөц, хөгжилтэй оффисуудтай танилцъя.


Zappos компани нисдэг таваг шиг хэлбэртэй хурлын өрөөг оффисын талбайдаа байршуулсан байна.

 

Алсын зайны удирдлага үйлдвэрлэгч Square-ийн ажилтнууд Сан Францискод байх оффистоо роботуудын тусламжтайгаар хуралд оролцохоос гадна оффис дотроо дугуйтай явж болдог.

 

Сиэтлд орших Старбаксын оффист бүх төрлийн хоол хүнсээр үйлчилнэ.

 

Калифорниад орших Фэйсбүүкийн оффисын ажилтнууд дээвэртээ салхилах газартай.

 

Groupon компани ажилтнуудынхаа бүтээмжийг сайжруулахын тулд ийм шинэлэг орон зайг бүрдүүлжээ.

 

Ogilvy & Mather сурталчилгааны компанийн ажилтнууд оффис дээрээ спорт заалтай.

 

Oracle компаний ажилтнууддаа эрүүл амьдралын хэв маягийг сурталчилдаг бөгөөд сагсан бөмбөг, волейболын талбай, усан сантай.

 

Citrix-ын дизайнерууд технологийн ертөнцөөс түр амсхийхдээ энэ өрөөнд байдаг.

 

SalesForce-ийн өнгөлөг галт тогоонд хоол, уух зүйлсийн олон сонголт бий. Орегон дахь оффист.

 

Швейцарийн Цюрих дэх Гүүглийн оффист байрладаг өндгөн хэлбэртэй хурлын өрөөнүүд.

 

Toms-ын ажилтнуудын ажиллах орчин нээлттэй, хөгжилтэй, бүтээлч байх нөхцлийг бүрдүүлсэн байдаг.

 

 

Массачусетсийн Кэмбриж дэх оффист суудаг HubSpot-ын ажилтнуудын амрах өрөө.  Ажилтнуудынхаа сонирхлыг татахуйц орчин үеийн, өнгөлөг хэв маягийг бүрдүүлжээ.

 

Red Door Interactive-ын ажилтнууд хамтдаа тоглож, хооллож, ажилладаг.

 

Калифорниад байдаг Riot Games тоглоом хөгжүүлэгч компанийн ажилтнууд хамтдаа PC-дэж болдог.

 

Heineken-ы ажилтнуудад зориулагдсан бар.

 

Red Frog Events нь зугаа цэнгэлийн бизнес хийдэг компани бөгөөд ажилтнууд ийм хурлын өрөөтэй.

 

Linkedin-ын ажилтнуудын автомат тоглоомын газар.

 

Kickstarter компанийн ажилтнууд дээврийн цэцэрлэгтээ амардаг.

 

Лондонд байрлах Ticketmaster-ын оффисынхон зочдоо төмөр гулсуураар угтан авдаг.

 

 

Эх сурвалж: BusinessInsider