Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/23-НД НИЙТЛЭГДСЭН

Насанд хүрсэн эр хүн бүрт байх ёстой ЗУРГААН ГУТАЛ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 2 сарын 23
iKon.MN

Нэртэй загвар зохион бүтээгчид хэлэхдээ эрчүүд гутланд гар татах ёсгүй, хамгийн чухал элемент бол гутал гэх нь түгээмэл. Тэгвэл дараах зургаан төрлийн гутал нь орчин үеийн насанд хүрсэн эр хүн бүрт заавал байх ёстой гэнэ.

 

Үдээстэй хар гутал

 

Дээхэн үед жинхэнэ жентельмэнүүд ийм гутал заавал өмсөх ёстой гэж үздэг байжээ. Харин өнөө үед байнга өмсөх шаардлагагүй бөгөөд ёслол хүндэтгэлийн арга хэмжээнд өмсөхөд хамгийн тохиромжтой гутал.

 

Үдээстэй хүрэн гутал

 

Өдөр тутмын ийм гутал нь жинснээс эхлээд хослол хүртэл бүх хувцсанд тохирно. Бизнес уулзалтаас эхлээд оройн зоог гээд энгийн арга хэмжээнүүдэд тохиромжтой, ерөнхийдөө “ажлын морь” гэж үзэж болно.

 

Илгэн гутал

 

Хөлд эвтэйхэн бас классик. Энгийн пүүз өмссөнөөс илүү дэгжин, гэхдээ гоёлын гуталтай дүйцэхгүй. Чөлөөт цагаараа өмсөхөд хамгийн тохиромжтой гутал.

 

Аялалын гутал

 

Биеийн хүчний ажил хийх, хөдөө гадаа зугаалах үед хамгийн тохиромжтой гутал. Бороо, цастай үед ажилдаа өмссөн ч болохгүй зүйл байхгүй.

 

Энгийн пүүз

 

Онцгой биш цаг үед, хаана ч өмсөхөд тохиромжтой, хөнгөн, эвтэйхэн. Цагаан өнгөтэйг сонгосон бол цэвэрхэн байлгах хэрэгтэй.

 

Үдээсгүй гутал

 

Энгийн, чөлөөтэй, гэхдээ пүүзнээс илүү “чухал” хувцаслахыг хүсвэл ийм гутал хэрэгтэй. Бас пүүз өмсөхөд тохиромжгүй хувцсан дээр зөв сонголт болно.

 

Эх сурвалж: Valet Magazine