2018/05/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,411.51₮
B39
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
12°
|
B30
УЛААНБААТАР
13°
|
22:00
S28
12°
23:00
S26
11°
00:00
S26
10°
01:00
S26
02:00
S28
03:00
S44
04:00
S44
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
09:00
S44
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/02/22 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТУРК УЛС хүнд байдалд байгааг харуулсан ТАВАН БАРИМТ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 2 сарын 22
iKon.MN

Time.Com сайтад геополитикч Ян Бреммерийн нийтлүүлсэн өгүүллийг хүргэж байна.

Өнгөрсөн долоо хоног Туркийн хувьд хүндхэн өдрүүд байлаа. Турк улс Сири дэх цэргийн ажиллагаагаа эрчимжүүлэхтэй зэрэгцээд хоёрдугаар сарын 17-нд Анкарад бөмбөг дэлбэрч 28 хүн амиа алдан, 61 хүн шархдлаа.

Харамсалтай нь ийм үзэгдэл хэвийн зүйл болжээ. Дараах таван баримт Сирийн дайнтай зэрэгцэн орших Туркийг хэрхэн улам бүр хүнд байдалд оруулж байгааг харуулж байна.

 

Турк дэх дүрвэгчид

Европын дүрвэгсдийн хямрал дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа бол үнэндээ энэ нь Турк дэх нөхцөл байдлын хажууд өчүүхэн юм.

Сирийн дайнаас 4.7 сая гаруй хүн дүрвэсэн бол Туркэд одоогоор тэдний 2.6 сая нь байгаа. Тэднийг хооллох, орон байраар хангахад $8.5 тэрбумыг зарцуулаад байгаа нь Анкарагийн хувьд санхүүгийн том дарамт болж байна. Харин Европын Холбоо дүрвэгчдийг Туркэд байршуулах, өөртөө ирэх урсгалыг зогсооход нь зориулж жилийн $3 тэрбум болон иргэдэд нь визгүй зорчих эрх Туркэд өгөхөөр болсон нь чухал боломж байлаа.  Гэхдээ л энэ бол түр зуурын арга хэмжээ. Жинхэнэ шийдэл нь үнэндээ Турк улсын Сиритэй залгаа 900 орчим километрын урт, шүүрэн шанага мэт болсон хил дээр хэрэгтэй байгаа юм.

 

Сири дэх Туркийн дайн

Туркууд Сирийн дайнд оролцох болсон нэг шалтгаан нь мэдээж Исламын улс болон Башар Ассадын эсрэг тэмцэл. Харин нөгөө нэг шалтгаан нь юу вэ?

Туркийн удирдагчид мөн л адил Исламын улс болон Ассадын дэглэмийн эсрэг тэмцэж байгаа Курдүүдийн хүч чадал нэмэгдэхээс үхтлээ айж байна. Туркт өөрийн үндэсний цөөнх болох Курдүүдтэй дайтаж ирсэн урт бөгөөд цуст түүх бий. Сүүлийн 30 жилийн хугацаанд Турк-Курдын зөрчлөөс болж 40,000 гаруй хүн амиа алдаад байна. Тиймээс АНУ-ын дэмжлэгтэй өрнөж байгаа Сирийн Курдүүдын амжилттай цэргийн ажиллагаа нь Туркийн Курдүүдын үндсэрхэг үзлийг дэврээх вий гэхээс Анкара айж байгаа юм. Сирийн Курдүүд эцсийн дүндээ автономит эрх олж авах нь Туркийн хувьд хамгийн муу үйл явдал. Тиймээс Турк Исламын улс болон Ассад гэхээсээ илүүтэйгээр Сирийн Курдүүдийн эсрэг гол тэмцлээ явуулж байна. Өнгөрсөн долоо хоногт Турк хил дагуу Сирийн нутагт байгаа Курдүүдийн эсрэг цэргийн ажиллагаагаа эрчимжүүллээ. Үр дүнд нь юу болох бол?

 

Туркийн дотоодын дайн

Өнгөрсөн Лхагва гарагийн шөнө Туркийн цэргийн цуваа Анкара дахь парламентын ордны хажуугаар гарах үед бөмбөг дэлбэрч 28 хүн амиа алдсаны 20 нь цэргийн албан хаагч байв. Дараагийн өдөр нь зүүн өмнөд нутгийн Диярбакир хотод мөн цэргийн цуваанд халдлага болж зургаан цэрэг амиа алджээ. Үүний дараа ерөнхийлөгч Эрдоган даруй Сирийн Курдүүдийг халдлагад буруутгаж байгаагаа мэдэгдэв. Турк дэх Курдүүд тэдэнд тусалсан гэнэ. Сүүлийн долоон сар орчим хугацаанд Туркийн гурван хотод гурван халдлага гарч 150 орчим хүний амийг авчээ. Хөрш Сирийн дайн өргөжих тусам Туркийн иргэд амиа алдах нь бас нэмэгдэж болзошгүй болоод байна.

 

Туркийн дотоод улс төр

Магадгүй та хүчирхийлэл гарах нь Эрдоганы нэр хүндийг унагана гэж бодож байгаа. Гэвч Эрдоган болон түүний Шударга ёс, Хөгжлийн Нам (AKP) энэхүү хүчирхийллийг улс төрийн ашиг болгож чадсан юм. Уг нь өнгөрсөн зургаадугаар сард болсон сонгуулиар AKP нь сүүлийн 13 жилийн түүхэнд анх удаагаа парламент дахь үнэмлэхүй олонхийн байр сууриа алдсан. Харин түүний дараахан хил орчмын Суруч хотод болсон амиа золиослогчийн халдлага Эрдоганыг Исламын улс бүлэглэлд дайн зарлан Сирийн хэрэгт оролцоход хүргэв. Ийм эрс зоригтой алхам хийсэн нь түүний намын нэр хүндийг суга өсгөж арваннэгдүгээр сарын сонгуульд Эрдоганыг ялахад хүргэсэн юм. AKP нам ч үнэмлэхгүй олонхийн байр сууриа сэргээж зургаадугаар сарын рэйтингээ 9 орчим хувиар дээшлүүлжээ. Гэвч ганц нэг тохиолдлын халдлагын дараах ийм алдар хүндийг ойлгож болно. Харин байнгын хүчирхийлэл үргэлжлэх нь тусдаа асуудал. Дэлбэрэлт болгоны дараа байдал нэмж тогтворгүйтэн тэдний байр суурьт нөлөөлөх нь тодорхой.

 

Туркийн гадаад бодлого

Гурван сарын өмнө Туркүүд Оросын онгоцыг хил давсан шалтгаанаар буудаж унагасан. Үүнээс болж олон улсын харилцаа хурцдан НАТО-гийн бусад гишүүн орнуудыг Москватай сөргөлдөхөд хүргэв. Азаар байдал ингэтлээ дордоогүй ч Москва, Анкарагийн харилцаа эрс муудсан байдалтай улдсэн юм. Одоогоор Москва Туркийн эсрэг хориг арга хэмжээ авснаар эдийн засагт нь $10 тэрбум гаруйн хохирол учруулаад байна. Сирийн Курдүүдийг намнаж байгаа нь АНУ-тай харилцах харилцааг нь хүндрүүлж байгаа. Учир нь Исламын улс бүлэглэлтэй хийх тэмцэлд АНУ Сирийн Курдүүдэд гол найдлага тавьж байгаа юм. Үнэндээ хэд хэдэн бүлэглэл дотроос зөвхөн нэгийг нь онцолж довтлох нь Сирийн дайныг дуусгахгүй, харин ч дүрвэгсдийн урсгалыг нэмэгдүүлж Туркийг өөрийг нь улам хүнд байдалд оруулж байна.

Дүгнэж хэлбэл Турк улс нь дүрвэгчид, Европ, Курдүүдээр дотроосоо, Орос, АНУ-аар гаднаасаа шахуулж хүнд байдалд байна. Турк улс тавхан жилийн өмнөх шигээ бүс нутгийн тэргүүлэгч гүрэн байхаа нэгэнт болиод байгаа юм.

Хэрвээ бодлогогүй алхам хийсээр байвал Турк нь Сирийн дайны хөлд чирэгдэн улам бүр эмх замбараагүй байдалд автахад ойрхон байна.

 

Эх сурвалж: Time.Com

x