Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/02/14-НД НИЙТЛЭГДСЭН

ВАЛЕНТИН: Гэртээ ЗҮРХЭН ШОКОЛАД хийх амархан арга

Э.Лхамзаяа, iKon.mn
2017 оны 2 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Гэгээн хайрын баяраар хайртай залуудаа, нөхөртөө зүрхэн шоколад хийж өгөхөөр төлөвлөж байна уу?

Тэгвэл танд зориулан гэртээ хэрхэн зүрхэн шоколад хийх талаар зөвлөе.

Танд хэрэгтэй зүйлс:

  • Шоколад 100 грамм (30 гаруй ширхэг хийх боломжтой)
     
  • Сүүн крем 50 грамм 
     
  • Какао (хүссэн хэмжээгээрээ хийх)
     
  • Хэв оруулагч (зүрхэн хэлбэр)

Хийх арга:

1. Эхлээд шоколадаа маш жижигхэн болгож хэрчинэ.

2. Дараа нь сүүн кремээ саванд хийж, хайлуулна. (буцлахаас нь өмнө галаа унтраагаарай)

3. Үүний дараа нь сүүн кремэндээ жижиглэсэн шоколадаа хийж, хутгана.

Бэлэн болсон зуурмагаа саванд хийгээд гялгар уутаар бүрсний дараа хөлдөөгчид нэг шөнө хонуулаарай. Түүнчлэн 3-4 цаг тутамд хөлдсөн эсэхийг шалгаж үзээрэй.

4. Хөргөгчөөс гаргаад хүссэн хэмжээгээрээ какао цацаарай.

5. Сүүлд нь хэвээ ашиглан зүрх бий болгосноор "ЗҮРХЭН ШОКОЛАД" бэлэн болно.

Жич: Хэрвээ нэмж чимэглэхийг хүсвэл шоколадаа хатуурахаас өмнө чимэглээрэй.

Эх сурвалж: cookpad.com