Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/02/12-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Валентинаар ЮУ ХИЙХ ВЭ?

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 2 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Гэгээн хайрын баяр буюу Валентины баяр удахгүй болох нь.

Харин та халамжит гэргий /нөхөр/, хайртай залуутайгаа /бүсгүй/ хаана, юу хийхээ төлөвлөж амжсан уу?

Үгүй бол танд зориулан үдшийн зоог барих ресторанууд, тоглолтууд, үзвэрийн хуваариудыг онцолж танилцуулъя.

Эхлээд кино үзээрэй

  • "Дурлал сүйтгэгч" инээдмийн кино

Валентинаар Өргөөд романтик, инээдмийн "Дурлал сүйтгэгч" МУСК-г заавал үзээрэй.

Түүнчлэн Өргөөгийн хамт олноос кино үзэхээр ирсэн бүх хосуудад "Нэйстлэе" шоколадыг бэлэглэхээр төлөвлөсөн аж.

Кино гарах цагийн хуваарь болон дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.

 

  • "18 нас би чамд хайртай"

"Хүннү малл"-ын мөсөн гулгуурын талбайд 13-ны 14:00 цагт "18 нас би чамд хайртай" МУСК нээлтээ хийнэ. Киноны цагийн хуваарь болон холбогдох мэдээллийг энд дарж аваарай.

Дараа нь үдшийн зоог

 

Хосууд маань доорх хоёр төрлийн багцнаас сонгох боломжтой. 

45,000 төгрөгийн багцанд (нэг хүний) коктейль, салат, үндсэн хоол, амттан
55,000 төгрөгийн багцанд (нэг хүний) коктейль, салат, (загас) үндсэн хоол, амттан зэргийг тус тус хосууддаа зориулан бэлджээ. 

Түүнчлэн бүх хосууддаа Гоодаль сэтгүүлийн сүүлийн гурван сарын дугаарыг бэлэглэхээр бэлдсэн аж. 

Захиалга авах утас: 9603-1111
 

 
"Dine with Me" багц нь вино, салат, үндсэн хоол, десерт зэрэг багтаад 120,000 төгрөг
"Stay with Me" багцанд тусгай үдшийн зоог барих, хамтдаа нэгэн үдшийг өнгөрүүлэх өрөөнд хонох, өглөөний цай зэрэг багтаад 247,000 төгрөг гэх хоёр багцыг хосууддаа санал болгож байна.

Дээрх хоёр багцаас сонгоод 9911-1355 гэсэн утсанд захиалгаа өгөөрэй.

Хамтдаа тоглолт үзээрэй

Олон хамтлаг дуучид хосуудын баярт зориулан тоглолт хийхээр бэлдсэн аж. Одоогийн байдлаар Дуучин ТэнүүнХ-VIT хамтлаг, A-Sound, Люмино, 3 охин, 3 дуэт хамтарсан тоглолт хийхээс гадна Мөнхийн реп хамтлаг найзуудтайгаа хамт гайхалтай үдшийг хосуудад бэлэглэхээр төлөвлөсөн байна. 

Тиймээс хосууд та бүхэн өөрсдийн сонсох дуртай дуучин, хамтлагаа сонгоод үдшийг сайхан өнгөрүүлээрэй.