Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/29-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлгүүр хэсэхийн дон

ikon.mn
2016 оны 1 сарын 29
iKon.MN

Цагаан сараар юу өмсөх вэ? гэсэн тренд манай гэрт моодонд орж надаас бусад нь дээл, хантаазаар гоёхоор боллоо.

Дэлгүүр хэсэхийн донтой мэт мөнгөтэй мөнгөгүй хармаандаа гараа хийчээд болсон болоогүй бүх юмыг барьж, долоож үзэх нь холгүй дэлгүүрээр явж байдаг хүн байдаг бол дэлгүүр хэснэ гэвэл сууж байя аа гээд үлддэг мань мэтийн нөхөд цагаан сарын дараа ч хэрэглэгдэхүйц зүйлээр гоёх нь прагматик юмдаа.

Амьдралдаа анх удаа дээл өмсчүүл яадаг юм гэж бодлоо. Уг нь аятайхан ч дээл авахаар малгай, бүс, гутал гээд бөөн зардал гарах нь хямралын жилд зөв сонголт бус.

Тиймд өдөр тутам, дараа нь өмсөх бололцоог бодон Улаанбаатарын хаанаас ч очиход ойрхон юм Максмоллоор буугаад мордов.

 

 

Нэгдүгээр давхрын үүдэнд миний жинхэнэ сонирхдог Хонда Си-Ар-Вигийн шинэ загвар тавьсан байж таараад үндсэн зорилгоо умартан хэсэг маанагтлаа. Сайхан л эд юм. Макс оруулж ирдэг болсон бололтой.

 
 

 

Нэг давхарт машинтай зэрэгцээд баруун хойд зүгээс Кафе Бэнэ гээчийн Этиоф кофены үнэр сэтгэлээс зуурч байна. За яахав хувцас авч ядах юмгүй төсөвлөгдсөн хэдэн цаастай хүн чинь яараад юүгхэв гэж бодоод аяга Американо ууж цонхоор мэлрэн суухдаа тэнд суугаа охид, бүсгүйчүүдийг харан таатай тамшааллаа.

 

 

Үндсэн зорилгоо Би Эйч Эс гэдэг дэлгүүрээс эхлэхэд 180 см өндөр, 90 кг жинтэй боломжийн залууд суугаад таарчих гонжоом пиджак цамц өмд их боломжийн үнэтэй байна. Ухаандаа цамц, пиджак өмд авахад үсрээд л 300 мянган цаас /хямдарсан байгаа юм билээ/ болж байна. Евро стандарт, тун дажгүй, авчлаа. Гэхдээ миний мөнгө дууссан. Угаасаа миний боломж ийм юм.

 
 
 

 

За тэгээд энэ дэлгүүрээс байгаа хэдэн цаасандаа их боломжийн сонголт хийсэндээ баярлаад дараа баяжвал орж ирнэ гэж төлөвлөхийн ялдамдаа 2 давхарт байгаа эрэгтэй, эмэгтэй хувцасыг үзлээ. Чанартай евро хэрнээ их сонин үнэ нь боломжийн хямд юм. Боддоо 300 цаастай маньд тэгж санагдаж шүү дээ.

 
 

 

Гутал, хувцас 2 давхарт, 3 давхарт хүүхдийн хувцас спортын бараа. Спортын барааны ийм сонголт сайтай дэлгүүр Улаанбаатарт байхгүй. 

 

 

Хүүхдийн хувцас ч хөөрхөн юм.

 
 

 

Дахиад жаахан явлаа өлсөнө биздээ. Тахиа гэхээсээ илүү үхрийн махыг илүүд үздэгийн тухайд нээгдээд удаагүй улс амьтны яриад байгаа Бургэр Кинг ортол гурван давхар махтай “Трипл бургэр” гарч. Эрэгтэй хүнд сайхан л эд юм. 

 
 

 

Дэлгүүр хэсэхийн донгүй ч аргагүй шаардлагаар ороод амжилттай худалдаа хийсэн. Сайхан байна аа.

Дашрамд хэлэхэд их боломжийн цэвэрхэн нойлтой. Энэ чинь бас чухал биздээ.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.