2019/08/19
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
20°
|
16:00
S30
18°
17:00
S30
19°
18:00
S30
17°
19:00
S40
15°
20:00
S40
14°
21:00
S40
13°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
10°
03:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/01/26 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хошууч генерал Б.Баярмагнай ХҮН-д элслээ

Хөдөлмөрийн Үндэсний Нам
2016 оны 1 сарын 26
Хөдөлмөрийн Үндэсний Нам
 

ЗХЖШ-ын орлогч дарга асан хошууч генерал Б.Баярмагнай Хөдөлмөрийн Үндэсний намд элслээ.

Тэрээр “Хүн Дээд” үзэл баримтлалыг дэмжиж буйгаа илэрхийлэн ХҮН-ыг ийнхүү сонгожээ. Хошууч генерал Б.Баярмагнай Зэвсэгт хүчинд тасралтгүй 25 жил алба хаасан.

Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны одон, Цэргийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль, Энхийн төлөө медаль, Дайчин алдар I, II, III медаль, Аюулгүй байдлын төлөө I медаль, Иракт энхийн төлөө медаль, Африкт энхийн төлөө медаль, ҮАБ-ын төлөө хүндэт тэмдэг, БХЯ-ны хүндэт тэмдэг, БХ-ын сайдын хүндэт жуух, ЗХЖШ-ын хүндэт тэмдэг, Эх орны төлөө II хүндэт тэмдэг, Польш Улсын “Иракийн эрх чөлөө” ажиллагааны медаль, НҮБ-ын “Энхийн төлөө” медаль, ОХУ-ын “Дайчин нөхөрлөл” медаль, Тажикстан Улсын “Дайчин нөхөрлөл” медаль, Нийслэлийн “Хангарьд” одон, Монголын ҮОХ-ны “Алтан очир” одон, МЗХ-ны “Цэргийн алдар” алтан медаль, Дундговь аймгийн Хүндэт иргэн, Хүндэт тэмдэг зэргээр шагнагдаж байжээ.

 

Тэрээр,  1994-1997 Цэргийн Их сургууль Курсын захирагч, Дамжааны багш 1997-2002 Зэвсэгт хүчний 150 дугаар ангид Миномётын батарейны захирагч, Артиллерийн дарга, Сургагч багш, Сургалт бэлтгэлийн албаны дарга  2002-2003 Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Энхийг сахиулах ажиллагааны сургалтын үндэсний төвийн дарга,  2003-2006 ЗХЖШ-ын Энхийг сахиулах ажиллагааны газарт Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, Газрын орлогч дарга-Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн дарга, 2006-2008 Зэвсэгт хүчний 330 дугаар ангиийн захираг,  2008-2009 ЗХЖШ-т Зэвсэгт хүчний Ерөнхий хянан шалгагч, Хяналт-Шалгалт үнэлгээний газрын дарга,  2009-2015.10 ЗХЖШ-ын дэд даргаар ажиллаж байжээ.

 
 

 

x