Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

БҮСГҮЙЧҮҮДЭД: Youtube-тэй хамт дасгал хийж болох ЗУРГААН суваг

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Та чөлөөт цагаараа гэртээ дасгал хийхийг хүсэж байна уу? Гэхдээ ямар дасгал, хэрхэн хийхээ мэдэхгүй байна уу?

Тэгвэл танд зориулаад "Youtube-тэй хамт дасгал хийх боломжтой зургаан суваг"-ийг танилцуулъя.

Жич: Доор танилцуулах суваг бүр өөрсдийн гэсэн онцлогтой. Тиймээс та суваг бүрийн дасгалуудыг хийж үзээрэй. Танд амжилт хүсье.

 

1. Popsugar fitness сувагт 10-40 минутад хийж болох сонирхолтой дасгал хичээлүүд бий.

 



2. Blogilates-ээс та хоолны зөвлөгөө болон таны биеийн хэсэг бүрт тохирсон дасгалуудыг үзээрэй.

 



3. XHIT Daily эндээс та "Victoria Secret"-ийн моделиуд болон бусад одуудын хийдэг дасгал, боксын хичээлүүд гэх мэт олон төрлийн сонирхолтой бичлэгүүдийг үзэх боломжтой.

 



4. Jenny Ford сувагт анхан шатныханд зориулсан бөмбөгтэй дасгал болон аэробикийн дасгалууд бий.

 



5. BeFit сувгаас та йогийн хичээл, бүжгийн хичээл, мөн сунгалтын дасгалуудыг сурах боломжтой.

 



6. Tone It Up энэ сувгаас та хоёр найзын хамтран хийсэн йогийн дасгал, бөмбөгтэй дасгал гэх мэт олон хөгжилтэй дасгалуудыг сураарай.

 

Эх сурвалж: healthista.com, businessinsider.com.au, latimes.com