2018/08/16
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,460.07₮
B12
УЛААНБААТАР
18°
|
13°
B32
УЛААНБААТАР
23°
|
B34
УЛААНБААТАР
26°
|
11°
23:00
S44
12°
00:00
S44
11°
01:00
S44
10°
02:00
S32
03:00
S32
04:00
S32
05:00
S32
06:00
S32
07:00
S32
08:00
S32
12°
09:00
S32
14°
10:00
S32
16°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/01/08 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Саудын Араб-Ираны зөрчил гүнзгийрэх болсон ТАВАН шалтгаан

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 1 сарын 8
iKon.MN

Саудын Арабын эрх баригчид Шийтийн урсгалын алдартай зүтгэлтнийг цаазалснаар бүс нутгийн хоёр том тоглогчийн зөрчлийг гүнзгийрүүлээд байна.

Цаазлуулсан Нимр аль-Нимр нь Саудын Арабын иргэн байсан хэдий ч сунни урсгалын төв Рияад цаазалсан гэдэг утгаараа шиа урсгалын төв Тегераны уур хилэнг бадраасан юм.

Дараах таван баримтаас ямар шалтгаанаар энэ хоёр улс өнөөдрийн байдалд хүрснийг ойлгож болно.

 

  1. Цаазын ажиллагаа дэлхий дахины сонорт хүрсэн

Газрын тосны үнийн уналт, Ираны цөмийн хэлэлцээр зэргээс болоод Саудын Араб урьд өмнө байгаагүйгээр ганцаардах болсон тул эзэн хааны гэр бүл Ойрх Дорнодод хэр хүч нөлөөтэй, тэргүүлэх улс болохоо харуулах сонирхолтой байв. Ингээд бүх төрлийн хэт үзэлтэй тэмцэнэ гэсэн амлалтандаа хүрч Рияадын эрх баригчид терроризмтэй холбоотой гэгдэх 47 хүнийг нэгдүгээр сарын 2-нд цаазалжээ. Энэ бол тус улсын хувьд 1980 оноос хойш үйлдсэн хамгийн өргөн цаазлах ажиллагаа байв. Цаазлагдагсдын дөрөв нь л Шиа урсгалын шүтлэгтнүүд байсан ч тэдний дотор Нимр байсан нь дэлхий нийтийн анхаарлыг татжээ. Санваартан нь Саудын шоовдорлогдсон шиа урсгалын цөөнхийн гол зүтгэлтэн байсан тул ингэснээр Ираныг өдөөн хатгасан явдал болсон юм.

Сунни шүтлэг давамгайлдаг Саудид энэ нь ердийн нэг гэмт этгээд шийтгүүлсэн мэт харагдаж байгаа. Ингэж цаазалснаараа Саудын удирдагчид дотоод нэр төрөө өсгөх зорилготой байв.

 

  1. Хаант улсын дотоод асуудал

Саудын эрх баригчид сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд анх удаагаа эдийн засгийн ирээдүйдээ эргэлзэж эхлэв. 2014 оны дундуур баррел нь $115 байсан газрын тосны үнэ өнөөдөр $40 болоод байна. Төсвийнх нь 80 хувь, ДНБ-ийх нь 45 хувь газрын тосны зах зээлээс хамаардаг орны хувьд энэ бол том асуудал. Өнгөрсөн 12 дугаар сарын 28-нд Рияад зардал болон татаасаа танах болсноо зарласан ч 2016 оны алдагдал нь $87 тэрбум байхаар байна. Хэдийгээр Европын хэмжээний хямралд тооцогдохгүй ч засгийн газраас амьдрал нь ихээхэн хамаардаг Саудын иргэдэд энэ бол түгшүүртэй мэдээ. Нимрийг цаазалсан нь анхнаасаа Ирантай сөргөлдөх санаагүй байж магадгүй боловч өнөөдөр тэд том асуудалтай хутгалдаад байна.

 

  1. Иранчуудын түрэмгий тоглолт

Нимрийг цаазалсны дараа хэдхэн цаг өнгөрөөд байхад мянга орчим Иранчууд Тегеран дахь Саудын элчин сайдын яам руу довтлов. Үүнийг Ираны шашны тэргүүн Али Хамейнигийн зөвшөөрөлтэйгээр Басиж зэвсэгт бүлэглэлийнхэн үйлдсэн байж болзошгүй байгаа. Ираны хатуу чиг шугам баримтлагчдын хувьд Нимрийн цааз бол алдаж болохгүй завшаан юм. Ираны цөмийн хэлэлцээр батлагдсан өнгөрсөн зунаас хойш тус улсад Барууны нөлөө орж ирэх вий гэсэн болгоомжлол хуучинсаг үзэлтнүүдийг зовоож байгаа. Түүхэнд анх удаагаа Ираны парламент болон бусад байгууллагууд санал нэгдэж, Ираны иргэдийн 75 хувь нь дэмжсэн тул цөмийн хэлэлцээрийн эсрэг зогсох хуучинсаг хүчнийхний чадал мөхөсдсөн юм. Учир нь энэ хэлэлцээр тус улсад их хэмжээний орлого, өсөлт, ажлын байр бий болгох байлаа.

Харин Саудын Арабтай зөрчил үүссэн нь тэдэнд өндийх боломж олгожээ.

 

  1. Иран хүчирхэгжсээр

Саудын Арабтай шөргөөцөлдөх нь хатуу чиг шугам баримтлагч нарт таатай явдал боловч Ираны ерөнхийлөгч Хассан Руханигийн хувьд толгойны өвчин болоод байна. Рухани улс төрийн байр сууриа цөмийн хэлэлцээртэй эргэлтгүй холбож, сар орчмын дараа Иран үр шимийг нь хүртэж эхлэх гэж байна. Бүх зүйл хэвийн үргэлжилбэл Иран $58 тэрбум орчмын царцсан хөрөнгөө чөлөөлж авна. Тийм учраас Рухани Саудын элчинд халдсан явдлыг даруй буруутган 40 орчим жагсагчдыг баривчлаад байгаа юм.

Иран хэдийгээр хориг арга хэмжээн дор байгаа ч Ойрх Дорнодын хоёр дахь том эдийн засагтай орон гэдгийг Рухани ойлгож байгаа. Хэрвээ хоригийг амжилттай зогсоовол 2016 оны төгсгөлд Иранд өдөр бүр 1.5 сая баррел газрын тосны нэмэлт орлого орж ирдэг болно. Харин яг одоо хяналтыг алдвал Иран улс Саудын Арабаас ч илүү хохирол амсах юм. Хэрвээ дайн болвол хориг цуцлагдахгүй болох тул Иран үүний эсрэг чадах бүхнээ хийж байна.

 

  1. Төлөөллийн дайн

Өөрийн төлөөллөөрөө дамжуулан хийж байгаа дайн бол өөр хэрэг. Ираны дэмжиж байгаа Иемен дэх Хути босогчид Саудын дэмждэг засгийн газартайгаа тэмцсээр байна.

Энэ гал дээр тос нэмж Саудын нөөц баялгийг аль болох ихээр үрүүлэх нь Ираны зорилго. Одоогоор энэ дайнд Рияад өдөр бүр $200 саяыг үрж байгаа.

Сирид Ассадыг Иран дэмжсээр (сард $1-2 тэрбумаар засгийн газрыг нь дэмжиж байгаа) байгаа бол Саудын Араб Ассадын эсрэг сунни босогчдыг санхүүжүүлж байгаа юм.

Энэ тохиолдолд гал зогсоох хэлэлцээр хэрэгжих нөхцөлгүй болоод байна. Ливан болон Иракт ч хоёр талын төлөөллүүдийн дайн үргэлжилсээр. Эдгээр хоёр улсад Ираны дэмжлэгтэй шиа шүтлэгтнүүд засгийн эрхийг барьдаг юм.

 

Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ?

Иран, Саудын Араб хоёр шууд тулалдахыг аль аль нь хүсэхгүй байна. Харин хуучин АНУ, ЗХУ хоёр шиг тэдний тэмцэл өөр улсын газар нутагт үргэлжилсээр байх болно. Энэ бол Ойрх Дорнодын хамгийн том гамшиг юм.

 

Эх сурвалж: Time.Com

 

x