Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/31-НД НИЙТЛЭГДСЭН

Ирээдүйд өргөн хэрэглэгдэх автомашины 10 гайхалтай технологи

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 12 сарын 31
Cardoctor
Зураг зураг

Автомашин үйлдвэрлэгч бүр өөрсдийн бүтээгдэхүүндээ инновац хийж түүгээрээ хэрэглэгчдийг татаж байгаа билээ.

Дурдвал өөрөө жолоодогч, нисдэг машин, компьютерийн тоглоом шиг хянах самбар, бохир тогтдоггүй будаг зэрэг зүйлсийг тэд өдөр бүр сайжруулан хөгжүүлж шилдэг технологийг гаргахаар ажиллаж байна.

Лазер их гэрэл

BMW i8 Hybrid загвар нь хамгийн анхны Лазер гэрлийн технологийг ашигласан машин болсон юм. Ингэснээр замыг илүү тод харах боломжтой болсон байна.

 

Урд шилэн дээрх хянах самбар

Маш олон ослууд жолооч замаас нүдээ салгасан үед гардаг.

Тэгвэл урд салхины шилэн дээр автомашины бүхий л мэдээлэл, инфотэйнмэнт системийн меню зэрэг зүйлсийг гаргаж ирдэг ирээдүйн технологи хөгжүүлэгдэж байна.

 

Нүдний хөдөлгөөн уншигч

Форд компани хүний нүдний хөдөлгөөнийг уншиж, эсвэл нүүрний хөдөлгөөн, гарын хөдөлгөөн зэргийг мэдэрч үйлдэл хийдэг mobil төсөл дээр intel компанитай хамтран ажиллаж байна.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзээрэй...

 

Spyder хөдөлгүүрийн технологи

Шинэ үеийн бүхий л суперкарууд хайбрид технологийг өргөнөөр ашиглаж байна.

Ингэснээр маш өндөр хүчин чадлыг гаргах боломжтой болж хүчин чадлын үзүүлэлт ч гэсэн урьд өмнө нь мөрөөдөл мэт санагдаж байсан зүйлсийг бодит болгож чаджээ.

 

Явган зорчигч болон дугуйтай хүнийг илрүүлэх

Шинэ үеийн технологуудад хамгийн чухал орон зайг эзэлж байгаа зүйл бол мэдээж аюулгүй байдлын технологи юм.

Тэр дундаа радарын технологийг маш сайн хөгжүүлж эрсдлийг 100% үгүй хийх энэхүү системийг Вольво компани хөгжүүлж байгаа бөгөөд аюулын үед автоматаар автомашиныг зогсоох чадвартай юм байна.

 

Нарны эрчим хүчээр цэнэглэгддэг зам

Шинэ санаа хаа сайгүй явж байдаг.

Гэхдээ тэднийг хөгжүүлж ажил болгох нь хамгийн чухал. Тэгвэл Нарны эрчим хүчийг ашиглаж замыг LED гэрлээр гэрэлтүүлснээр шөнийн цагт аюулгүй, сэтгэл амар жолоодлогийг танд мэдрүүлэх болно.

Дэлгэрэнгүйг бичлэгээс үзээрэй.

 

Бохирддоггүй будаг

Ниссан компанийн бохир тогтдоггүй шинэ үеийн будаг үнэхээр том ахиц болох бололтой.

Бороо, цас, шавар юу ч таны машин дээр тогтохгүй машин үргэлж шинээрээ байх нь үнэхээр сайхан.

 

Нэвт харагддаг капот

Хүлээгээрэй юу гэнээ гэж та бодож магадгүй.

Ланд Ровер компани яг наад зүйлийг чин амьдрал дээр хөгжүүлж байна.

Машины урд доор хэсэгт юу болж байгааг дээрээс нь харна гэдэг үнэхээр итгэмээргүй гайхамшигтай зүйл юм.

 

Агаарын түлш

Энэ технологи бүр ч хий хоосон санагдаж байгаа ч Пежо компани зах зээлд 2016 оноос гаргана гэдгээ мэдэгдээд байна. Агаараар явдаг хайбрид Пежоооо... Энэ бол үнэхээр шинэ үеийн эхлэл...

 

Автомат зогсоолд орогч

Та машинаасаа буугаад л команд өгөхөд л хангалттай.

Таны машин өөрөө гараашдаа очоод өөрөө зогсоолдоо зогсоно. Бас болоогүй ээ машинаа дуудаад гаргаад ирж болно. Үүнийг Ауди А7 хийж чаджээ.

 

Зураг