2016 оноо угтахад нэг хоног үлдлээ.
Энэ удаад Rania Naim-ын бичсэн "2016 оноо угтахаас өмнө БАЯРТАЙ гэж хэлэх 15 зүйл" нийтлэлийг танилцуулъя.
Харин та амжиж БАЯРТАЙ гэж хэлээрэй.
“Энэ бүтэхгүй ш дээ” “Түүн шиг байж чадахгүй ээ” гэх мэт муу бодлуудаасаа салаарай.
“Тэр үед тэгсэн бол...” гэж харамсахаа боль.
Үнэндээ бол өнгөрсөн зүйлийн араас харамсаад ямар ч нэмэргүй шүү дээ. Түүний оронд өөрийн чадвар болон хийсэн зүйлдээ илүү их ИТГЭЛТЭЙ байгаарай.
Өнгөрсөнд тохиолдсон муухай дурсамжаа мартах гэж хичээгээрэй. Харин "Том хичээл боллоо. Туршлага хуримтлууллаа" гэж бодож байгаарай.
Та хэн нэгэнд биелүүлэх боломжгүй амлалт битгий өгөөрэй. Яагаад гэвэл аливаа зүйлийг хийхэд тохирсон цаг хугацаа гэж байдаг учраас.
Аливаа зүйлийг муу талаас нь бодохоо болих хэрэгтэй. Энэ нь таны амьдралд сайнаар нөлөөлөх болно.
Хэн нэгэнд гомдоод уйлж байсан мөчүүдээ та мартаарай. Харин түүний оронд "ӨНГӨРСӨН" явдал гэж бодох хэрэгтэй.
Хэрвээ танд яагаад ч юм хамт байхыг хүсдэггүй хүмүүс байвал "зайгаа бариарай" гэж зөвлөе. Харин таны хувьд үнэ цэнэтэй хүмүүстэй хамт цагийг өнгөрүүлээрэй.
Та үргэлж сайхан дурсамжуудаа дурсан санаж байна уу? ”Тэр яасан бол, юу болсон бол?” гэж бодоод байна уу?
Хэрвээ та ингэж боддог бол яг одоо болих хэрэгтэй. Яагаад гэвэл та өнгөрсөндөө амьдрах биш, "ОДОО" цагт амьдрах хэрэгтэй шүү дээ.
Ухаалаг утас, компьютер, сошиал ертөнцийн хэрэглээ зэргийг та ухаангүй хэрэглэж байна уу?
Тэгвэл донтохоосоо өмнө ашиглахаа багасга гэж зөвлөе. Үүний оронд шинэ зүйл сурах, дотны хүмүүстэйгээ цагийг өнгөрүүлээрэй.
Хэн нэгнээс сонссон МУУХАЙ ҮГЭЭ мартаарай. Хэрвээ та мартаж чадвал өөрийгөө илүү их хайрлаж чаддаг болно.
Би мэдлэггүй гэж бодох нь маш буруу юм. Тиймээс та "Надад туршлага дутлаа" гэж өөртөө хэлээд, урагш алхаарай.
Таны хажууд байхгүй хүнийг эргэн санаж, уйтгарлах хэрэггүй. Яагаад гэвэл цаг хугацаа өнгөрөхөд тэр хүнээс илүү таныг хайрлах хүн байдаг гэдгийг анзаарах болно.
Та өнгөрсөнд алдсан боломжуудынхаа талаар дахин бүү дурс. Мөн "ингэсэнгүй, тэгсэнгүй" гээд өөрийгөө буруутгах ч хэрэггүй.
Та толинд өөрийгөө хараад "бүдүүн байна. Өө энэ нүдийг яаана" гэх мэт үгсийг өөртөө хэлж байна уу?
Хэрвээ тийм бол өнөөдрөөс эхлээд өөрийгөө "гоочлохоо" боль. Харин өөрийгөө илүү их хайрлаарай.
“Угаасаа ирэх жил ч гэсэн энэ жилтэй адилхан байна шүү дээ” гэж бодохоо боль. Энэ бодлоосоо салж чадвал та гайхалтай боломж, мөрөөдөлтэй учрах болно шүү дээ.
Эх сурвалж: thoughtcatalog.com