Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/25-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Хөдөлгүүрт агаарыг бүлээсгэж оруулах нь үнэхээрийн хэрэгтэй юу?

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 12 сарын 25
Cardoctor

Хөдөлгүүрт агаарыг бүлээсгэж оруулах нь үнэхээрийн хэрэгтэй юу. Олон ч хүмүүс хаа сайгүй туршжээ. Үр дүн нь янз бүр. Зарим нь нээрээ шатахуун зарцуулалт багассан гэхэд нөгөө хэсэг нь ямар ч ялгаа алга гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Сүүлийн үеийн автомашинуудын холимогийн хаалт нь цахилгаан удирдлагатай болсноор хаазны гишгэлтээс 100% хамаарахгүй болов. Хөдөлгүүрийн компьютер нь туслах компьютерууд болон мэдрэгчүүдээс авсан мэдээллийг боловсруулсны үндсэн дээр ажилладаг. Үүнд бидний хэлдгээр яндангийн мэдрэгч, агаарын урсгал-температурын мэдрэгч, холимгийн хаалтын мэдрэгч, хөдөлгүүрийн температурын мэдрэгч оролцоно.

Хүйтэн агаар орж ирж байх үеийн болон бүлээн агаар орох үеийн холимгийн хаалтын нээгдэх зай өөр байна. Бүлээн агаарт хүчилтөрөгч бага байдаг учир илүү нээгдэнэ. Харин хүйтэн агаарт хүчилтөрөгч хангалттай болохоор холимогийн хаалт бага нээгдэнэ. Холимгийн хаалтын нээгдэх өнцгөөс безиний цацалт өөрчлөгддөг.

Тиймээс хичнээн бүлээн агаар оруулж  агаарын мэдрэгчийг хуурсан ч нөгөө талд яндагийн мэдрэгч хүчил төрөгчийг бага байгааг тодорхойлж холимогийн хаалтыг таны гишгэлтээс арай илүү нээлгээд байгаа учир бензин зарцуулалтын ялгаа гарахгүй байна. Дээр таны гишгэлтээс 100% хамаарахгүй гэж хэлсэн билээ. Хэрвээ энэ үнэхээр зөв байсан бол сүүлийн үеийн машинуудад үйлдвэрээс нь хийх л байсан. Ингээд доошоо үргэлжлүүлж уншицгаая. 

 
 

Тэгвэл яагаад хүйтэнд их бензин идээд байна вэ? Хүйтэн хөдөлгүүрийг асаахын тулд баян холимог хэрэгтэй бөгөөд хэвийн ажлын температурт хурдан хүрэхийн тулд илүү бензин зарцуулахаар програмчлагдсан байдаг. Дээр нь бид машинаа асаагаад шууд явахгүй салоноо дулаацахыг хүлээж халаах зэрэг нь шууд нөлөөлж байгаа юм.

Тэгвэл ямар хөдөлгүүрт хэмнэлт гараад байгаа вэ? Холимогийн хаалт нь тросс буюу хөшүүргээр нээгддэг таны гишгэлтээс 100% хамаардаг тохиолдолд. Бүлээн агаар ороход хүчилтөрөгч бага байсан ч нэгэнтээ компьютер холимогийн хаалтыг илүү нээж удирдаж чадахгүй тул хаалтын нээгдсэн хэмжээгээр бензинийг цацна.

Энэ нь ядуу холимогоор хөдөлгүүр ажиллана гэсэн үг бөгөөд тухайн үеийн хүчин чадлын үзүүлэлтдээ хүрэхгүй хэмжээнд ажиллаж бензин хэмнэж байгаа юм. Гэхдээ энэ нь яг дулаан үеийнх шиг биш бөгөөд хүйтэнд асаах үед мөн л илүү зарцуулахаар програмчлагдсан байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. 

 
 

Нөгөөтэйгүүр түрүү үеийн карбьюратор хөдөлгүүртэй машинд дулаан агаар оруулахаар зориудын шилжүүлэгч хийсэн байдаг. Энэ нь инжекторыг бодвол карбьюроторын жиклёр нь даралт багатай бөгөөд бензинийг нарийн тоосруулж чаддагүй учир аль болох түргэн холих үүднээс хэрэглэж байсан арга юм. Инжекторын бий болсноор энэхүү халуун агаар шилжүүлэгч орхигдсон гэхэд болно.

 

Автомашиныг замын нөхцөл байдалд тохируулан автоматаар жолоодохын тулд шаардлагатай үед компьютер 100% хянах шаардлагатай учраас холимогийн хаалтын удирдлага цахилгаан болж хөгжиж байна.

Үүний илрэл нь VSC,TRC гэх мэт аюулгүйн систем бөгөөд халтиргаатай замд тултал нь гишгэсэн ч хааз авахгүй дүлий мэт оргих зэргээр илэрдэг. 

Зураг