Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнд таалагдахын тулд хэрэглэх сэтгэлзүйн АРВАН НЭГЭН АРГА

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 12 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Уулзсан хүнтэйгээ хэрхэн зөв харьцаж, таатай сэтгэгдэл төрүүлэх сэтгэл зүйчийн зөвлөгөөг хүргэж байна.

  • Олны дунд инээхдээ хүмүүс зөнгөөрөө өөрийн дэмждэг хүн рүүгээ хардаг. Тиймээс байгууллага дотор хэрхэн биеэ авч явж байгааг нь ажигласнаар хүмүүс хоорондын харилцааг ойлгож болно.
  • Хүнтэй харьцахдаа гутал руу нь хар. Хэрвээ гутлын хоншоор нь тань руу чигээрээ харж байвал тэр хүнд харьцахад таатай байгаагийн илрэл. Хэрвээ үгүй бол таагүй байдлын шинж.
  • Хүнтэй анх болзохдоо сонирхолтой, мартагдашгүй газрыг сонго. Үүний дараа таныг бодох бүрт үргэлж тэр дурсамж салахгүй дагадаг болно.
  • Хүнтэй анх уулзахдаа түүний нүдний өнгийг олж харахыг хичээ. Ингэснээр та хоёрын дунд удаан хугацаанд үргэлжлэх “нүднээс нүдэнд” харилцаа хадгалагдан үлдэх бөгөөд эхнээсээ л итгэлцэл бий болно.
  • Хэрвээ таны ажил олон харилцагчийг урдаа дугаарлуулж үйлчилдэг ажил бол ар талдаа толь байрлуул. Тэгвэл дугаарлан хүлээж байгаа хүмүүс бага уйдаж, уур бухимдал төрөх нь ч багасдаг.
  • Хэрвээ танд хэн нэгэн олны өмнө эвгүй үг хэлэх гэж байгаа мэт мэдрэмж төрвөл тэр хүн рүүгээ аль болох ойрт. Ойртож суу. Тэгвэл түүний өөртөө итгэх итгэл буурдаг. Магадгүй тэр сөрөг үг хэлэхээ болих, эсвэл хэлсэн ч тийм их ширүүн байж чадахгүй.
  • Өөртөө таалагддаг, бас таалагдахыг хүсдэг хүнтэйгээ уулзах гэж байна уу? Тийм бол уулзсандаа таатай байгаагаа аль болох сэтгэл хөдлөлтэй, хурц тод харуул. Тэгвэл дараагийн уулзалтан дээр тэр хүн мөн ийм тааламжтай угтах болно.
  • Ярилцлаганд орохдоо ярилцагч хүнийг өөрийн хамгийн сайн найз гэж төсөөл. Ингэвэл өөртөө итгэх итгэл нэмэгддэг.
  • Хэн нэгэнтэй анх удаа уулзаж ярилцахдаа “миний бодлоор”, “минийхээр бол” гэсэн үгсийг бүү ашигла. Ингэвэл цаашдаа таныг үргэлж ядруу, сул дорой хүн мэт хардаг болно.
  • Хүмүүсийг инээд аз жаргалтай болгодог. Хүнтэй харьцахдаа хэр их инээмсэглэнэ, төдий чинээ их боломж гарна.
  • Хүмүүс таны нүүр царай, бие галбирын дутагдлыг ихэнхдээ олж хардаггүй. Үнэндээ өөрийнхөө тухай дотроо бодож явдгаас тань 40 хувь илүү үзэсгэлэнтэйгээр бусад хүмүүс хардаг юм шүү.

 

 

Эх сурвалж: Lifter.Com.Ua