Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Ханиад хүрэхгүйн тулд мөрдөх ТАВАН зуршил

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өдөр ирэх тусам гадаа хүйтэн болж байна. Энэ үеэр хүмүүс ханиад хүрэх нь элбэг байдаг.
Тиймээс танд "doctors-me"-гийн эмч нарын зөвлөсөн "Ханиад хүрэхгүйн тулд мөрдөх ТАВАН зуршил"-ыг танилцуулъя.

1. Амны хөндийгөө ариутгах

 

Юуны түрүүнд та хэн нэгэнтэй ярьсан эсвэл гаднаас гэртээ орж ирсэн бол заавал амны хөндийгөө ариутгаж хэвшээрэй. Энэ нь юу ч хийхгүй байснаас 40 хувиар ханиад тусах магадлалыг бууруулдаг. Тиймээс зориулалтын ариутгалын уусмал, эсвэл цэвэр усаар амны доторх бүхий л хэсгээ ариутгаж байгаарай.

2. Биеийн дулааныг хадгалах

 

Өвөл болохоор хүн биеийн дулаанаа хурдан алддаг. Тиймээс гадагш гарахдаа, гэртээ байхдаа ч гэсэн дулаахан хувцаслаж байгаарай. Мөн халуун цай ууж биеэ дотроос нь дулаацуулаарай.

3. Инээх

 

Багахан ч гэсэн зүйлсээс аз жаргалыг мэдэрч, инээж байх хэрэгтэй шүү​. Энэ нь таны сэтгэл санааг тайван байлгаж улмаар биеийн эсэргүүцэлд тань сайнаар нөлөөлдөг.

4. Амин дэмтэй хоол идэх

 

Өөрт хэрэгтэй амин дэмийг хоол хүнснээсээ авах хэрэгтэй. Тэглээ гээд нэг төрлийн хүнсийг ихээр хэрэглэж болохгүй. Тиймээс та эхлээд юу идэх хэрэгтэйгээ сайн судлаарай.

5. Дасгал хөдөлгөөн хийх

 

Өдөр бүр тогтмол хөдөлгөөн хийснээр таны цусны эргэлт сайжирдаг. Хэрвээ таны цусны эргэлт сайн биш бол та хүссэн амин дэмээ биедээ шингээж чадахгүй.
Тиймээс өглөө босоод амьсгалын дасгал хийхээс эхлээд бага багаар дасгал хийж хэвшээрэй.

Эх сурвалж: doctors-me.com