Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Робин Уилльямсаас суралцах АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ

Э.Лхамзаяа, iKon.mn
2015 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Алдарт жүжигчин Робин Уилльямсын тоглосон киног үзээгүй хүн цөөхөн байх.

Энэ удаа "Elite Daily"-ын нийтлэгч Lauren Martin бичсэн "Робин Уилльямсаас суралцах АМЬДРАЛЫН ҮНЭ ЦЭНЭ" нийтлэлийг танилцуулъя.

Тэрбээр түүний талаар хэлэхдээ "Тэрээр одоо бидэнтэй хамт байхгүй ч гэсэн түүний хэлсэн үгнүүдээс суралцах зүйл их бий" гэж хэлжээ.


1. Ганцаараа байх нь тийм ч сонин зүйл биш

“Саяхныг хүртэл би амьдралыг ганцаараа туулна гэдэг бол хамгийн аймшигтай зүйл гэж бодож байсан. Харин хэн нэгэнтэй хамт байгаа хэрнээ ганцаардлыг мэдэрч байгаа амьдрал бол бүр илүү аймшигтай биз гэж бодсон"

2. Та хэн нэгнээс өөр байж болно. Тэр өөрийн гэсэн онцлогоо нандигнаж байгаарай

“Хэн ч гэсэн бусдаас өөр ямар нэгэн зан чанар, араншинтай байдаг. Тиймээс та өөрийн гэсэн онцлогоо нандигнаж байгаарай”

3. Тулалдах хүнээ зөв сонго

Яасан ч байсан сэтгэл зүрхгүй хүнтэй бүү тулалд. Тэдэнд харамсах зүйл юу ч байхгүй”

4. Хэн ч чамд юу ч гэж хэлсэн хамаагүй урагш алхаж бай

“Хэн ч чамд юу ч гэж хэлсэн бай, чиний үг болон үзэл бодол чинь дэлхийг өөрчилж чадна”

5. Гайхалтай хүмүүстэй хамт байх нь чухал

“Гайхалтай хүмүүсээр хүрээлүүлсэн хүн үргэлж өсөн дэвжиж байдаг”

6. Зовлонг мэддэг хүн л аз жаргалын үнэ цэнийг мэдэрдэг

“Амьдралд хэцүү, зовлонтой үе байдаг. Юу хэцүү, зовлонтойг мэддэг хүн л аз жаргалын үнэ цэнийг мэдэрч чаддаг” 

7. Хэн ч арван хуруу тэгш биш гэдгийг ойлго

“Чи болон тэр ч гэсэн арван хуруу тэгш хүн биш. Тиймээс харилцан бие биенээ зөвөөр хүлээн авч байх нь чухал”

8. Бүхий л зүйлд ямар нэгэн утга учир байдаг

“Би хувь заяанд итгэдэг. Чи бол чи, би бол би гэдгээрээ амьдарч байгаад ямар нэгэн утга учир бий”

 

Эх сурвалж: elitedaily.com