Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/15-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Мөнгөө зөв зарцуулж сурах ЗУРГААН арга

Э.Лхамзаяа, iKon.mn
2015 оны 12 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Та баяжихыг хүсдэг үү? Тэгвэл яагаад баян болмоор байгаагаа өөрөөсөө асууж байсан уу?

Энэ асуултад ихэнх хүмүүс "Аз жаргалтай болмоор байгаа учраас" гэж хариулдаг. Яг үнэндээ их мөнгө цуглуулснаараа хүн аз жаргалтай болчихгүй. Харин мөнгөө зөв зарцуулж сурах нь таныг аз жаргалтай болгоно.

Ингээд Японы зохиолч Тацүо Кояамагийн бичсэн "Аз жаргалтай болохын тулд мөнгөө зөв зарцуулж сурах зургаан арга" -ыг танилцуулъя.

1. Мөнгөө ЗУРГАА хувааж зарцуулах

Та мөнгөө зургаа хувааж, дараа нь зарцуулж хэвшээрэй. Хэрвээ тэгж чадвал ямар ч үед асуудалгүй мөнгөө зарцуулж сурах болно.

 

 

  • Шаардлагатай зардалд орлогынхоо 55 хувийг
  • Гадуур гарахдаа зориулсан 10 хувь
  • Боловсролдоо зориулах 10 хувь
  • 10 хувийг нь хадгалах /гэнэтийн хурим болон осол гэх мэт зүйлд зарцуулах/
  • Хүсэл мөрөөдөлдөө зориулах 10 хувь
  • Хандив өгөх 5 хувь гэж тус тус хуваана.

2. Гадуур гарахдаа өөрөөсөө битгий мөнгө харамла

 

Та мөнгө олж байна. Түүнийхээ төлөө өөрийгөө хааяа нэг эрхлүүлж бай. Анхнаасаа л 10 хувиа хадгалаад сурчихвал гадуур гарахдаа санаа зоволтгүй хөгжилдөж болно шүү дээ.

3.  Өөрийгөө хөгжүүлэхдээ мөнгө битгий харамла

 

Боловсролд зориулсан мөнгө бол өөртөө хийсэн хөрөнгө оруулалт. Тухайлбал, сургуульд явах, хэрэгтэй номоо авах гэх мэт. Эсвэл турах гэж фитнесст явж байгаа бол өөртөө зориулж бэлтгэлийн хувцас авсан ч болно.

Хүн өөрийгөө хөгжүүлэхдээ мөнгөө харамлаад байвал юуны төлөө амьдарч байгаагаа мэдэхээ байдаг. Тиймээс санаа зоволтгүй мөнгөө өөртөө зарцуулаарай.

"Ирээдүйд хэрэгтэй" биш "Яг одоо хэрэгтэй" юу гэж өөрөөсөө асуугаад, дараа нь зарцуулаарай. Тэгвэл үр дүн ч сайн гарч, илүү их урамших болно.

4.  Хэн нэгний төлөө мөнгөө зарцуулах

 

Хэн нэгэн хэрэгтэй хүнд мөнгө хандивлаж, тухайн хүнийг аз жаргалтай болгоход туслана гэдэг танд ч гэсэн сайхан мэдрэмж төрүүлнэ. Хүнд мөнгө хандивлахаас гадна, гэр бүл болон найз нөхдөдөө хэрэгтэй зүйлийг нь бэлэглэх сайхан.

5.  Мөнгөний хэмжээгээр аз жаргалыг бүү хэмж

 

Та мөнгө их хураалаа гээд аз жаргалтай болчихгүй. Харин ч мөнгө хураах гэсэн бодолдоо хамаг анхаарлаа төвлөрүүлбэл илүү их ядардаг. Хэрвээ та их мөнгөтэй болмоор байвал анх оноосон 10 хувь цуглуулах гэдгээ нэмэгдүүлэх хэрэгтэй.

6. Зээлийн картаа хурдан төлөх нөхцөлтэйгээр ашигла

 

Та худалдан авалт хийхдээ зээлийн карт ашиглах бол эргээд хурдан төлөх нөхцөлтэйгээр ашиглаарай.  Ингэснээр та хэт их зүйл худалдаж авахгүйгээс гадна удаан хугацааны сэтгэл санааны дарамтад орохгүй.

Эх сурвалж: tabi-labo.com