Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Цохилт мэдрэгч буюу детонацийн датчик гэж юу вэ?

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 12 сарын 10
Cardoctor
Зураг зураг

Хөдөлгүүрийн ажлын горим алдагдаж, хөдөлгүүрийн чичиргээ хэвийн бус болсон үед түүнийг мэдэрч төв компьютерт мэдээлдэг.

Үүнийг дэлгэрүүлж яривал хөдөлгүүрт детонац үүссэн тохиолдолд детонацын датчик нь түүнийг мэдэрч компьютерт тухайн үеийн мэдээллийг явуулах бөгөөд үүнийг компьютер тооцоолж хариу арга хэмжээ буюу агаар, шатахууны ажлын хөндийд орох хэмжээг детонац үүсгэхгүй байхаар тооцоолж цацдаг.

Хэрвээ мэдрэгчийн ажиллагаанаас хэтэрсэн, зохицуулж чадахааргүй догол гарсан бол компьютерт алдааны кодыг илгээж хянах самбар дээр шар гэрлийг асаадаг. Детонац нь поршенгийн орой дээр нагаар үүсэж доод талаасаа цогших болон ажлын хөндийн дээд хэсэгт агаар, бензин, очны тэсрэлтүүд голдоо мөргөлдсөнөөс үүснэ. Үр дүнд нь хөдөлгүүрийн хүч муудах бөгөөд чичиргээ ихэснэ. Улмаар кольц элэгдэж гильз зурагдах аюултай.

Гэмтлийн шалгаан

  • Аль нэг свечэ, катушка дутуу ажилласнаар тухайн цилиндр доголдсон үед хөдөлгүүрийн чичиргээ нэмэгддэг. Энэ үед Check engine шар гэрэл асаж мэдээлэх болно.
     
  • EGR системийн ажиллагаа муудсан эсвэл агаар шатахууны холимгийн харьцаа ядуу үед мөн л check engine шар гэрлийг асааж мэдэгдэнэ.

 

Зураг