Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/02-НД НИЙТЛЭГДСЭН

ABS-ИЙГ САЛГАХ НЬ ЗӨВ ҮҮ?

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 12 сарын 2
Cardoctor
Зураг зураг

Зарим жолооч нар ABS-ийг салгах нь зөв тоормос барилт илт сайжирдаг, хөлөөрөө тоормосны дөрөөг удирдсан нь илүү гэж зарим жолооч нарт зөвлөдөг.

Тэгвэл: Ослын үед ХҮН - ABS систем шиг тоормосыг секундэд 15 хүртэл удаа гишгэж чаддаггүй. Дугуй гулгаж эхлэхэд уламжлалт тоормос дугуйг тас барьснаар машиныг залах боломжийг жолоочид олгодоггүй.

Харин ABS тасалдалтай, зуурч тоормосыг бариулснаар тоормосны зайг 27.2% багасгаж, ослын боломжийг 18%-аар бууруулдаг байна. Тиймээс ABS-ийг салгах нь маш БУРУУ. хэрвээ системд догол гарч анхааруулах тэмдэг хянах самбар дээр гарвал яаралтай засварлуулаарай.

Зураг