Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгч Парисыг зорьжээ

President.mn
2015 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын нийслэл Парис хотноо өнөөдөр эхлэх Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг чуулганд оролцоно. Тэрбээр Баасан гарагт Парисыг зорьсон.

Энэ удаагийн чуулганд дэлхийн 160 орны удирдагч цугларч дэлхийн дулаарлын дундаж хэлбэлзлийг цельсийн 2 градусаас илүүгүй хэмжээнд барих, 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг бүрэн зогсоох зэрэг найман чухал сэдэв хөндөн хэлэлцэх юм.

“Сүүлчийн боломж” уриан дор болох уг чуулганаар дэлхийн дулаарал, хүлэмжийн хийн ялгаралтад нөлөөлж байгаа гол хүчин зүйл болох нүүрстөрөгчийн давхар исэл, метан зэргийг ялгаруулагч нүүрс, газрын тос, байгалийн хийн хэрэглээг бууруулах талаар голчлон хэлэлцэх ажээ.