Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

ТОМ КОМПАНИУДЫН ажилд орох ярилцлагын үеэр тавигдсан ХАЧИН АСУУЛТУУД

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Карьерийн мэдээллийн Glassdoor сайтад сүүлийн үед Facebook, Google зэрэг томоохон компаниудад ажилд орохоор ярилцлаганд орсон хүмүүст тавигдсан хачин жигтэй асуултуудыг эмхэтгэн нийтэлжээ.

Хэрвээ та ярилцлаганд орсон бол яаж хариулах байсан бол?

 

Google (associate account strategist): Үлдсэн амьдралынхаа турш өрөө рүүгээ орох бүрт чинь эгшиглэж байх ая сонго гэвэл ямар дууны аяыг сонгох вэ?

 

Facebook (data scientist): МакДональд компани АНУ-ын зах зээлд жил бүр хэдэн Big Mac борлуулдаг вэ?

 

Google (product manager): Аль нэг хотыг сонгоод тэнд хэдэн төгөлдөр хуур хөглөгч ажилладгийг тооцоол!

 

Facebook (online sales operations): Сиетл хотын бүх байшингуудын цонхыг угаавал чи хэдийг олох вэ?

 

Apple (global supply manager): Өдөр бүр хэдэн хүүхэд төрдөг вэ?

 

Apple (red-zone specialist): Хэрвээ бид чиний хамгийн сайн найзтай ярилцвал, чамайг ажилд авахад нөлөөлөх ямар үгийг тэд хэлэх бол?

 

Google (associate account strategist): Чамайг нэг өгүүлбэрээр хүмүүс дурсан санаж байх ёстой бол энэ нь ямар өгүүлбэр байх вэ?

 

 Microsoft (product-lead/evangelist): Чамд үл үзэгдэгч болох, нисэх гэсэн хоёр супер хүчнээс нэгийг нь өгөх бол алийг сонгох вэ?

 

St. Jude Medical (electrical engineer co-op): Траншейний нүх/таг яагаад дугуй байдаг юм бэ?

 

Mastercard (operations leader): Хэрвээ нэг ажилтан тань хамтран ажилладаг хүнийхээ биенээс ялгарах муухай үнэрийн талаар гомдолловол та юу хийх вэ?

 

Эх сурвалж: Business Insider