Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

Сарын тэмдэг ирсэн үед хоолны дуршлаа хэрхэн зохицуулах вэ?

Э.Лхамзаяа, iKon.mn
2015 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг

/Зөвхөн Эмэгтэйчүүдэд/

Эмэгтэйчүүдийн биеийн жин сарын тэмдэг ирсэн үед тогтворгүй болдог. Яагаад гэвэл “ханхүү” ирэхийн өмнө мөн ирж байгаа хугацаанд эмэгтэйчүүдийн хоолны дуршил жирийн үеийнхээсээ нэмэгддэг байна. Энэхүү асуудалд санаа зовж буй охид, бүсгүйчүүддээ сарын тэмдэг ирсэн үед хоолны дуршил бууруулах 4 аргыг танилцуулъя.

1.Бага багаар хувааж идэх зуршлыг бий болгох

Сарын тэмдэг ирсэн үед хүний тархинд  ӨЛСӨӨД БАЙНА ЯМАР НЭГ ЮМ ИДМЭЭР БАЙНА гэсэн бодол энгийн үеийнхээс илүү ихээр орж ирдэг. Ямар нэгэн хоол идээд удаагүй байхад л дахиад идмээр санагдана гэсэн үг.  Тиймээс л хоолны дуршил эрс нэмэгддэг юм байна. Яг ийм үедээ юм идэхгүй гээд тэвчээд байвал дараа нь калори ихтэй хоол идмээр санагдах хүслийг төрүүлэх үүсэл нь болж өгдөг ажээ. Тиймээс ийм үед хамгийн зөв арга бол хоолоо БАГА БАГААР нь ХУВААЖ ИДЭХ.

Жич: Өлсөх мэдрэмжээ ихсэхээс өмнө идэх ёстой шүү.

2.ИДЭХ гэсэн үйлдэлдээ сэтгэл санаа, анхаарлаа төвлөрүүлэхгүй байх

Хэрвээ таны ойролцоо идэж уух юм байвал, эсвэл хөргөгчөө үргэлж онгойлгох гээд байдаг муу зуршилтай бол энэ орчноо СОЛИОРОЙ гэж зөвлөмөөр байна. Орчноо солих гэдэг нь гадаа гарч алхах, эсвэл дуртай дуу, киногоо үзэх зэрэг сэтгэл санаагаа өөр зүйлд ЧИГЛҮҮЛЭЭРЭЙ гэсэн үг. Ингэснээр идэх зуршлаа багасгахаас гадна эрүүл мэндэд тань ч тустай гэдгийг санаарай.

Та орчноо өөрчилсөн ч гэсэн идмээр санагдаад байвал ШҮДЭЭ УГААХ хэрэгтэй. Амны хөндий цэвэрлэгдэх үед хүний хоол идэх бодол нь алга болдог аж.

3.ХООЛ ИДЭХ ЦАГАА САЙХАН ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ

Та арай хоол идэж байхдаа нэг гартаа сэрээгээ нөгөө гартаа гар утсаа бариад иддэг юм биш биз?  Зүгээр л хоолоо амруугаа зөөх гэсэн процессоор идээд байвал хэр их идэж байгаагаа мэдрэхээ больдог.

Хоол идэх процесс нь гагцхүү амин дэмийг өөртөө хураана гэхээс гадна хүний сэтгэл санааг тайвшруулдаг, амар амгалан байдлыг бий болгох, тогтворжуулах гэх мэт олон нөлөө үзүүлдэг.

Тиймээс хооллох цагаараа  хэн нэгэнтэй хөгжилтэй  яриа өрнүүлээрэй. Тэгвэл та хэр их идэж байгаагаа мэдэрч мөн хоолныхоо амтыг амтлаж чадахаас гадна сэтгэл санаа тань тогтвортой болно. Тэр тусмаа сарын тэмдэг ирсэн үед сэтгэл санаа их тогтворгүй байдаг учир ХООЛ ИДЭХ ЦАГАА САЙХАН ӨНГӨРҮҮЛЭЭРЭЙ.

4.Сарын тэмдэг ирсэн үед шаардлагатай амин дэмийг авах хэрэгтэй

В6 витамин нь эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үед гардаг өөрчлөлтүүдийг хэвийн байдал руу шилжихэд нэн тустай. Тиймээс гагцхүү сарын тэмдэг ирсэн үе биш энгийн үедээ ч гэсэн B6 витаминаар өөрийгөө шагнаж байгаарай. Витамин В6 нь олон төрлийн амин дэм агуулсан загас болон гадил, сүү зэргээс бүрдсэн байдаг. Бүүр цаашилбал B2, B12 гэсэн витаминуудтай хамт ууж хэвшвэл илүү үр дүнтэй.


Сарын тэмдэг ирэхээс өмнө бас ирсэн үед таргалчихлаа гэдэг нь дээрх олон шалтгаанаас болж бий болдгийг санаарай. Идмээр байгаа зүйлээ хориглож, тэвчсэнээр өөрийгөө стрессдүүлэх нь эсрэгээрээ биед тань муугаар нөлөөлнө. Тиймээс хоолоо багасгах биш дээрх 4 зөвлөмжийг дагаад САРЫН ТЭМДЭГ ирсэн үеийн хоолны дуршлаа зохицуулцгаая.

Эх сурвалж. beauty.yahoo.co