Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

40 хүрэхээсээ өмнө салах ЭРҮҮЛ МЭНДЭД ХОРТОЙ зуршлууд

Б.УЧРАЛ, iKon.mn
2015 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

40 хүрэхээсээ өмнө салах эрүүл мэндэд хортой зуршлуудыг танилцуулж байна.

  • Гар утсанд “донтох”

Дижитал төхөөрөмжүүд таныг биед муугаар нөлөөлдөг үү? 2011 онд Харвардын эрдэмтдийн хийсэн судалдгаагаар хэт их зурагт үзэх нь харшил, зүрх судасны өвчин болон нас баралтад нөлөөлөх шалтгаан болдог хэмээн дурджээ.

Brigham & Women’s эмнэлгийн онцолсноор таблет, гар утас зэргээс ялгардаг хөх ягаан туяа нь хүний биеийн био хэмнэлийг алдагдуулдаг бөгөөд шөнө унтаж амрахад сөргөөр нөлөөлдөг байна.

Зөвлөгөө: Цаг тутамд цахилгаан төхөөрөмжнөөсөө 10 минут хол байх хэрэгтэй.

  • Тухгүй унтах

Яг л гар утас шиг таны бие болон тархи “ахин цэнэглэгдэх” шаардлагатай байдаг. Ялангуяа 18-64 насны хүмүүс шөнөдөө заавал 7-9 цаг унтах хэрэгтэй. Байнга тухгүй унтах нь таны эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бөгөөд цусны даралт ихсэх, харвах магадлалыг нэмэгдүүлж, таргалалтад өртөх магадлалтай. Мөн таныг байгаагаас чинь илүү хөгшин харагдуулдаг гэдгийг бүү мартаарай.

Зөвлөгөө: Унтах хамгийн тухтай орчныг бүрдүүл. Орондоо гар утас, цахилгаан хэрэгслээ ойр байлгах хэрэггүй.

  • Хоолоо “алгасах”

Өдөржингөө завгүй явах нь хоолны дэглэм барих арга гэж бодож байна уу. Тэгвэл тун буруу юм. Хүмүүс дараа өдөр нь ихэвчлэн хэтрүүлж идэх юм уу буруу хооллолтыг сонгох нь түгээмэл байдаг. Хоол хүнсийг “алгасах” нь таны бодисын солилцоонд муугаар нөлөөлж харшилтай болгодог. Насанд хүрсэн, харшилтай гурван хүн тутмын хоёр нь 40-64 насандаа оношлогддог байна.

Зөвлөгөө: Өглөөний цайгаа юун түрүүнд алгасаж болохгүй. Ингэж чадвал жин нэмэхгүйгээр өдрийн туршид эрч хүчтэй байх боломжтой.

  • Тамхи татах

Тамхи татдаг хүмүүст анхааруулахад та зүрхний шигдээс, уушигны хавдар зэрэг өвчнөөр өвдөх магадлал бусад хүмүүсийг бодвол өндөртэй.  Тамхичдын хувьд 40 наснаасаа өмнө тамхинаас гарч чадвал тамхинаас шалтгаалах өвчнөөс 90 хүртэл хувиар өөрийгөө хамгаалж чадах юм. 40-50 насандаа татсан хүмүүсийн гуравны хоёр нь эдгээр өвчнийг тусдаг байна. Өөрөөр хэлбэл тамхи таны эрүүл мэндэд ямар муу болохыг харж болно.

Зөвлөгөө: Никотинд донтохын эсрэг арга хэмжээ авахын тулд хэрхэн сэргийлэх тухай мэдээллүүдийг сайтар уншиж судлаарай.

  • Хэт их давс хэрэглэх

Хоолондоо хэт их давс хийгээгүй байсан ч бидний өдөр тутам хэрэглэдэг талх, боловсруулсан мах, шөл, бяслаг, хиам, амтлагч зэрэгт давс их хэмжээгээр агуулагдаж байдаг. Ихэнх хүмүүс биедээ хэрэгцээтэй байгаагаас илүү их давс хэрэглэдэг. Өдрийн туршид цайны жижиг халбагаар хагас хэмжээтэй л давс хэрэглэхэд хангалттай юм. Хэрэв ихэдвэл даралт харвах, зүрхний шигдээс болох магадлалтай.

Зөвлөгөө: Боловсруулсан, сав баглаа боодолтой хүнсийг авахдаа давсны хэмжээг нь хянаж байгаарай.

  • Усаар дутагдах

Таны биеийн эд, эс бүхэнд ус маш чухал үүрэгтэй байдаг. Ялангуяа нас ахих тусам та өөрийгөө улам л сайн “чийгшүүлэх” шаардлагатай болно. Энэ насандаа хүмүүс цангах мэдрэмж авсан ч түүнийгээ мартаад өнгөрөөчихдөг. Тиймээс өглөө нэг аяга кофе, эсвэл гаазтай ундаа ууснаа “юм” уучихлаа гэж бодоод хэрэггүй. Харин үүний оронд усны саванд буцалсан ус хийгээд авч явж бай. Энэ нь бусдыгаа бодвол кафейн болон сахаргүй учраас давуу талтай.

Зөвлөгөө: Таны өтгөн хар бараан өнгөтэй бол усны дутагдалтай байгаагийн шинж.

  • Эмчид худлаа ярих

Хүмүүс эмчдээ худлаа ярьдаг. Судалгаанаас харахад эмч нарын 77 хувь нь дөрвөн өвчтөн тутмын дор хаяж нэг нь өөрийн эрүүл мэндийнхээ тухай худлаа ярьдаг гэжээ. Нас ахих тусам эрүүл мэндийн янз бүрийн асуудлууд нэмэгддэг тул жижигхэн ч гэсэн худлаа ярих юм бол таны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох юм.

Зөвлөгөө: Үнэнч бай. Учир нь эмч нар юу мэдэж байгаагаа л хэлдэг.

  • Жингээ хянахгүй байх

Фитнесийн дасгалууд нь таны булчинг хөгжүүлж, бодисын солилцоог дэмжиж, ясыг бэхжүүлдэг. Мөн шинжлэх ухаан баталснаас дасгал хийх нь уян хатан, тэнцвэртэй болгодог байна. Фитнесийн энэ давуу тал бидэнд нас ахих тусам хэрэг болох юм.

Зөвлөгөө: Фитнесд очихдоо биеэ бялдаржуулах хэрэгслүүд авч очвол илүү үр дүнтэй байх болно.

  • Секс хийхгүй байх

30 наснаасаа хойш ихэнх хүмүүс хүүхэд болон ажлын ачааллаас шалтгаалаад секс хийх нь багасдаг. Гэхдээ хүүхдүүдээ том болох тусам сексийн идэвхтэй амьдрал руугаа эргэн орох нь чухал юм. Эрүүл сексийн амьдралыг энэ насандаа бий болгох нь олон давуу талтай. Үүнийг үл тоовол буцаан бий болгоход хэцүү байдаг.

Зөвлөгөө: Хэрэв секс хийхэд чинь ямар нэг асуудал тулгарч байгаа бол эмчид хандаад үз. Ямар нэг өвчлөл байж болох юм.

  • Удам дамжсан өвчнийг үл тоох

Танаас үл шалтгаалах зүйл бол генийн мэдээлэл юм. 30 нас гараад л эхэлмэгц өөрийнхөө удамд хөхний болон өндгөвчний хорт хавдраар өвчилж байсан хүмүүс байгаа эсэхийг судлах хэрэгтэй. Хэрэв судлаагүй байгаа бол тандалт шинжилгээнд хамрагдах нь эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж олгоно.

Зөвлөгөө: Гэр бүлийнхээ өвчний түүхийг судал.

 

Эх сурвалж: Health.com