Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

ТУХТАЙ ОРЧИН - ЦАХИЛГААНЖИЛТ ЮУНААС ҮҮСДЭГ ВЭ?

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 10 сарын 31
Cardoctor
Зураг зураг

Монголчууд зөвхөн зун гэлтгүй өвлийн улиралд ч гэр бүл найз нөхөдтэйгээ автомашинаараа салхинд ихээр гардаг болжээ. Бид танд автомашиндаа аюулгүй, тав тухтай зорчин гуравхан зөвлөгөөг хүргэе.

Мэдээллийг шинэхэн гарсан CARDOCTOR сэтгүүлийн ЖАВАРТАЙ ӨВЛИЙН ЖАРГАЛ өвлийн дугаараас (энд дарж сэтгүүлийг бүрэн эхээр нь уншаарай) хүргэж байна. Докторын бүх салбараас үнэ төлбөргүй авах боломжтой.

 

 

Хүүхдийн суудал, суудлын бүс

Суудлын бүс нь зөвхөн ослын үед ч биш энгийн жолоодлогод ч таныг хамгаалдаг. Огцом тоормослох эсвэл муу замтай газар явж байх үед хэд хэд дайвалзаж тэнцвэрээ алдаж байснаа эргэн нэг санаарай. Суудлын бүсийг заавал зүүхээс гадна зөв хэрэглэх нь ч таны эрүүл мэндэд тустай

Хүүхдийн суудал

Хүүхэд тань дургүйцдэг болохоор аав ээж та бүхэн хүүхдээ тэвэрч явдаг хэвээр байна уу? Хүүхэд суудалдаа сууж сурах нь та бүхнээс л шалтгаалах учир хичээл зүтгэл гаргахыг хүсэж байна.

Шууд холын замд суулгаж эхлэхээсээ өмнө өдөр тутмын ойрхон зайнд хэрэглэж эхлэх нь илүү үр дүнтэй байдаг. Дэлгүүр явах, сургууль цэцэрлэгт нь хүргэх гэх мэт ойрын хэрэглээнээсээ эхлэхийг зөвлөж байна. Мөн хүүхдийн нас болон биеийн жин, өндөрт тохирсон суудлыг сонгох нь хүүхдэд илүү тухтай зорчих боломжийг олгодог.

Зураг дээр дарж томсгож уншаарай

 

 

Цахилгаанжилт

Автомашиндаа суух гээд бариулдаа хүрэхэд час гээд л тог цохидгийг санаж байна уу? Өвөл хүн бүхэнд тохиолддог үзэгдэл. Тийм ч сайхан зүйл биш. Цахилгаанжилт юунаас болж үүсдэг, түүнээс урьдчилан сэргийлэх аргуудыг тантай хуваалцъя. 

Бүх эд зүйлд байдаг хасах болон нэмэх цэнэгүүд шүргэлцсэнээр цахилгаанжилт үүсдэг. Ялангуяа хуурай агаартай өвлийн нөхцөлд цахилгаанжилт үүсэхдээ амархан байдаг. Автомашинд суух эсвэл буух үед цахилгаанжилт хамгийн их үүсдэг. Жолоо барьж байхдаа хөдлөх, суудлаа налах болон хөндийрөхөд хүний биед цэнэг үүсэж байдаг. Харин буух, суух үед автомашинд хүрэхэд цэнэг гадагшилж цахилгаанжилт явагдана. 

Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд буух үедээ автомашины төмөр хэсгээс барьж байгаад буух. Суух үедээ эхлээд түлхүүрээрээ автомашиндаа хүрсний дараа бариулаасаа баривал цахилгаанжихаас сэргийлж болно.

Нейлон материал амархан цахилгаанждаг, хөвөн даавуу гэх мэт байгалийн материалууд бага цахилгаанждаг. Тиймээс нейлон хувцасныхаа дотор талд даавуун хувцас өмсөж байхыг зөвлөж байна. Арьстай шууд шүргэлцдэг дотуур хувцсаа сонгохдоо даавуун материалтайг нь сонгож байгаарай. Хэдий байгалийн материалууд цэнэг хуримтлуулдаггүй ч гутлын хувьд хүндрэл үүсдэг. Ихэнх гутлууд резин ултай бөгөөд резин нь хүний биед хуримтлагдсан цэнэгийг гадагшлуулдаггүй.

Хамгийн амархан арга бол гутлын улаа аль болох чийгтэй байлгах. Албан байгууллууд, айл өрхүүд үүдний шалавчаа аль болох чийгтэй байлгавал цахилгаанжилтаас бага ч болов сэргийлж чадна.

Жолоочийн эргэн тойронд - Жолоочийн эргэн тойрон ялангуяа гишгүүрийн орчим эмх цэгтэй байх нь хамгийн чухал

Шалавч

Таны шалавч бэхлэгдсэн үү? Жолоодлогын үед шалавч гүйж педалийн доор орсноор гишгүүр гүйдэд гишгэгдэхгүй байх аюултай байдаг. Шалавч тогтоогч тань бүрэн бөгөөд сайн бэхлэгдсэн эсэхийг шалгаарай. Мөн автомашинд тохирсон хэмжээтэй шалавч хэрэглэхийг зөвлөж байна. 

Жижиг зүйлс

Багаажны эд зүйлсийг цэгцлэх нь мэдээж хэрэг. Дээрээс нь нэмээд уух зүйлс, гар утас гэх мэт зүйлсийг ч эмх цэгцтэй авч яваарай. Огцом тоормослох үед жижиг зүйлс унаж гишгүүрийн доогуур орох аюултай байдаг учир жижиг зүйлсийг хөдөлгөөнгүй барих сав, соронз, тогтоогуур зэргийг ашиглахыг зөвлөж байна. 

Жижиг зүйлс нь жолоочийн доогуур унадаггүй юмаа гэхэд ийш тийшээ хөлбөрөх нь жолоочийн анхаарлыг ихээр сарниулдаг гэдгийг санаарай.

 

 

Зураг