Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

ЖАВАРТАЙ ӨВЛИЙН ЖАРГАЛДАА БЭЛЭН ҮҮ?

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 10 сарын 30
Cardoctor

Анхны цас орж өвлийн улирал хаяанд ирлээ. Энэ удаагийн дугаарт өвөл автомашин дахь амьдралаа аз жаргалтай өнгөрөөхөд тань туслах зөвлөгөөг 3 алхамт зөвлөгөөг шинэхэн гарсан CARDOCTOR сэтгүүлийн ЖАВАРТАЙ ӨВЛИЙН ЖАРГАЛ өвлийн дугаараас (ЭНД дарж сэтгүүлийг бүрэн эхээр нь уншаарай) хүргэж байна. Хоёрдугаар алхам бол ТУХТАЙ ОРЧИН. Уг бүлэгт салонд дулаахан, аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлэх шийдлийг танд зөвлөнө.

 

 

Гадна цэвэрлэгээ

Үргэлж гадаа байдаг учир автомашины их бие хамгийн их бохирдсон байдаг. Замын хөдөлгөөнд оролцолгүй зогсоол, гараашд зогсож байхдаа ч бороо, шороо, тоосноос амархан бохирддог. 

Эдгээр бохирдлыг удаан байлгавал таны автомашины өнгө будганд муугаар нөлөөлдөг.

Зураг дээр дарж томсгож үзээрэй

 

 

Цонхны арчилгаа

Автомашины цонх бол таны жолоодлогын үед үзэгдэх орчны аюулгүй байдлыг хангах хамгийн чухал хэсэг. Мөн хамгийн их бохирдол нь мэдэгддэг хэсэг.

Юуны өмнө цонх яагаад бохирддог вэ? Бохирдлын гол элемент юу вэ гэдгийг мэдье.

  • Эхнийх нь хаягдал утаа болон асфальтан замын тослогууд цонхонд наалдаж тосон бүрхүүл үүсгэдэг.
     
  • Давсархаг борооны дараа эсвэл их биеийн вакс урссанаас үүсдэг хайрс мэт толбууд
     
  • Шавьж болон шувууны сангас
     
  • Автомашины дотор талаас үнэртэх тамхины бохь, гарын хээ

Цонхны бохирдол нь түргэн цантах, хурдан бохирдох, эсрэг урсгалын автомашины гэрэл илүү гялбах үндсэн шалтгаан болдог. Нүдэнд үл үзэгдэх тосон бүрхүүл нь бохирдлыг өөртөө татах нь хурдан учир зориулалтын бодисоор цэвэрлэж үзэгдэх орчинг сайжруулах хэрэгтэй. Цонхоо цэвэрлэхдээ их биеийн гадаргуу цэвэрлэсэн алчуураа дахин бүү хэрэглээрэй. Их биеийн гадаргуу дээрх вакс гэх мэт тосон элементүүд цонхонд наалдаж хурдан бохирдох үндэс болдог.

 

 

Дотор цэвэрлэгээ

Автомашины дотор талыг сайн харвал нэлээн бохирдсон байдаг. Шууд гараараа бохирдуулахаас гадна тамхины бохь, орж гарахад нэвтрэх тоос шороо бохирдлын гол эх үүсвэр болдог.

Автомашин бол бүтээмж өндөртэй бүтээгдэхүүний нэг учир чийгшил ихтэй байдаг. Хоолны үйрмэг, ундааны үлдэгдэл зэрэг нь үнэр болон хачиг, хөгзний эх үүсвэр болдог. Хачиг, хөгз нь аливаа харшлын гол шалтгаан юм. Тиймээс хамгийн их хэрэглэгддэг жолоочийн хэсгийг ойр ойрхон цэвэрлэж байгаарай.

 

 

Зураг