Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Apple-д ажилд орохыг хүсэгчдээс асуусан хамгийн хэцүү асуултууд

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Apple бол залуусын ажилд орохыг мөрөөддөг компаниудын нэг. Тэдний хүний нөөцийн мэргэжилтнүүд ажил горилогчоос янз бүрийн асуулт асуудаг гэнэ. Үүнд өмнөх ажлын туршлага, ур чадвараас гадна математикийн хэцүү бодлогууд ч байдаг аж.

Карьерийн сэдвээр ажилладаг Glassdoor сайтад тус компанид ажил горилон ярилцлаганд орж байсан хүмүүст учирч байсан асуултууд нийтлэгдсэнийг орчуулан хүргэж байна.

 

“Чамд хоёр өндөг байлаа. Өндгийг хагалахгүйгээр унагаж болох байшингийн хамгийн өндөр давхрыг чи олох ёстой. Хэрхэн олох вэ? Хамгийн оновчтой шийдэл юу вэ?”

 

“Чамд ямар сонирхолтой асуудал тохиолдож түүнийг хэрхэн шийдэж байснаа ярина уу?”

 

“Найман настай хүүхдэд модем/роутер гэж юу болох тухай, мөн яаж ажилладгийг тайлбарлана уу?”

 

“Ширээн дээр 100 зоос хэвтэж байна. Тэдний 10 нь тоогоороо дээш харсан, 90 нь сүлдээрээ дээш харсан байгаа. Чи аль талаараа байгааг нь харах, мэдэх ямар ч боломжгүй. Тэгвэл хэсэг бүрт нь ижил тооны тоогоороо дээш харсан зоос байхаар зооснуудыг хоёр хуваа”

 

“Гурван хайрцагтай жимс байна. Нэг нь дан алим, нөгөө нь дан жүрж, гурав дахь нь алим, жүрж хоёуланг агуулсан байв. Хайрцагнууд дээр буруу тэмдэглэгээ тавьсан байгаа. Нэг хайрцгийг задлаад дотрохыг нь чамд харуулалгүйгээр нэг жимс сугалууллаа. Тэр жимсийг харсны дараа чи хайрцагнууд дээр хэрхэн зөв тэмдэглэгээ тавих вэ?”

 

“Үйлчилгээ авах гэж 20 минут хүлээсэн ууртай үйлчлүүлэгч дэлгүүрт байна. Тэр бөөн хэл ам хийж, өөр компаний дэлгүүр орж компьютер авна гэж хэлэв.  Асуудлыг шийд!”

 

“Та юун дээр алдаж байв? Алдаанаасаа ойлгосон зүйлээ ярина уу?”

 

“Менежэрийнхээ гаргасан шийдвэртэй зөрчилдөж байсан уу? Хэрхэн энэ зөрчлөө шийдэж байв? Жишээ болгоод зөрчлийг хэрхэн арилгасан, үр дүн нь ямар болсон, өнөөдөр тэр менежэр чиний тухай ямар ойлголттой үлдсэн талаар тайлбарлана уу?”

 

“Шилэн аягатай усыг эргэдэг тавцантай ширээн дээр тавижээ. Тавцанг эргүүлж, аажмаар хурдыг нь нэмэв. Хамгийн түрүүнд ямар үзэгдэл болох вэ? Аяга гулгах, унах, эсвэл ус нь цалгиж асгарах гэх мэт…”

 

“Чамайг юу өнөөдөр энд авчирсан бэ?”

 

“Сүүлийн дөрвөн жилд тохиосон хамгийн муу өдөр, хамгийн сайн өдрөө тодорхойлно уу?”

 

“Чи яагаад Apple-д орохыг хүссэн бэ? Хэрвээ чамайг ажилд авбал одоо хийж байгаа ажил дээрээ байгаа ямар боломжийг чи алдах вэ?”

 

“Өнөөдрөөс хойш таван жилийн хугацаанд чи юу хийхийг хүсч байна вэ?”

 

“Талх шарагчийн ажиллагааг чи хэрхэн шалгаж авах вэ?”

 

“Нэг аппликэшний ажиллагааг шалга гэвэл чи яаж шалгах вэ?”

 

“Хэрэглэгчид өөрийгөө туслахыг хүсч байгаагаа зөвхөн дуу хоолойгоороо хэрхэн илэрхийлэх вэ? Жүжиглэж үзүүлнэ үү”

 

“Яагаад бид чамайг ажилд авах ёстой гэж?”

 

“Амьдралдаа хийж үзсэн хамгийн бахархмаар үйлсийн тухай яриач!”

 

“Энэ үзгийг бүтээхэд гарсан зардлыг задалж үзүүлнэ үү?”