Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Шинзо Абэ чуулганы танхимд саатав

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимд саатсан байна. 

Тэрбээр үдээс хойших чуулганы хуралдааныг хүндэт зочны суудлаас сонирхон, УИХ-ын гишүүдтэй мэндчилжээ. 

Айлчлалын хөтөлбөрийн дагуу Шинзо Абэ Төрийн ордноос Япон цэргийн дурсгалын цогцолбор руу хүндэтгэл үзүүлэхээр явсан бөгөөд энэхүү үйл ажиллагаа нь хэвлэл мэдээллийнхэнд хаалттай болж байгаа аж.

Япон цэргийн дурсгалын цогцолборт хүндэтгэл үзүүлсний дараа Япон улсын Элчин сайдын өргөөнд саатах бөгөөд тэндээсээ Чингис хаан олон улсын нисэх буудал руу явснаар энэ удаагийн албан айлчлал өндөрлөнө.  

 
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/