Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Айлчлалын үеэр зам хаана

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу аравдугаар сарын 22-ны өдөр Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэгийн Монгол Улс дахь албан ёсны айлчлал болох гэж байна.

Зочны айлчлалын үеэр буюу 12:30 - 17:30 цагийн хооронд  Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн талбайн баруун зүүн тал, Чингисийн өргөн чөлөө /Нисэх, Яармагийн зам/ гэх мэт замуудыг тодорхой хугацаанд хаах аж. Ингэхдээ дээрх замуудын хөдөлгөөнийг хэсэгчилэн буюу тухайн хэсгээр зочин явж өнгөрөх хугацаанд хаах юм. 

Тиймээс дээрх хугацаанд иргэд хувийн автомашинаас татгалзаж нийтийн тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Эх сурвалж: Замын цагдаагийн газар