Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

Алдартнуудын АМЬСГАЛ ХУРААХЫН өмнө хэлсэн СҮҮЛЧИЙН ҮГС

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 15
iKon.MN

Хүмүүсийн амьсгал хураахаасаа өмнө хэлсэн сүүлчийн үгс бусад хүмүүст ухаарал хайрладаг.

Ийм үгс нь гүн ухааны чанартай, эсвэл хошигнол, бүр сүүлчийн хүсэл, захиас нь байдаг тохиолдлууд бий.

Зарим олны танил хүмүүсийн хэлсэн сүүлчийн үгсийг түүвэрлэн хүргэж байна.

 

Карл Маркс, философич.

 

“Амьддаа хангалттай ярьж чадаагүй тэнэгүүдэд л сүүлчийн үг гэж байдаг байх”

 

Ричард Фэйнман, онолын физикч.

 

“Би хоёр үхэхийг үзэн ядна. Ингэх нь хэтэрхий уйтгартай”

 

Архимед, математикч.

 

“Найз минь, миний диаграмаас хол бай!”

Архимед Пунийн хоёрдугаар дайны үеэр алагдсан. Түүхч Плутархийн бичсэнээр нэгэн цэрэг түүнийг Марселлус руу дагуулж явахаар очжээ. Гэтэл тоо бодоод завгүй байсан математикч ингэж хэлсэнд уурссан цэрэг түүнийг цавчиж алсан гэдэг.

 

Наполеон Бонапарт, улс төрч, жанжин.

 

 

“Франц орон, арми, армийн жанжин, Жозефин!”

 

Август Цезарь, Ромын анхны эзэн хаан.

 

“Би Ромыг намагнаас босгож гантиг болгон үлдээлээ!”

Хамт зүтгэсэн нөхдүүддээ “Би өөрийн үзэгдэл дээрээ сайн тоглосон биз? Тэгвэл намайг тайзнаас бууж байхад алга ташаарай!”

 

Чарльз Дарвин, эволюцийн онолыг үндэслэгч.

 

“Би үхэхээс айх өчүүхэн амьтан биш!”

 

Боб Марли, хөгжимчин, дуучин.

 

“Амьдралыг мөнгөөр худалдаж авч чадахгүй”

 

Леонардо да Винчи, зохион бүтээгч, зураач.

 

“Миний бүтээл хангалттай сайн болоогүй тул би Бурхан болон хүн төрөлхтнийг гомдоолоо”

 

Мишель де Нострадамус, зөнч.

 

Түүний сүүлийн зөгнөл “Нар мандах үед та нар намайг амьдаар харахгүй”

 

Сэр Артур Конан Дойл, зохиолч, физикч, Шерлок Холмсын зохиолч.

 

Эхнэртээ хандаж “Чи минь гайхалтай сайн хүн!”

 

Людвиг ван Бетховен, хөгжмийн зохиолч.

 

Зарим нь дүлий байсан түүнийг “Би диваажинд очоод сонсголтой болно” гэж хэлсэн гэдэг.

Өөр нэг хэсэг нь “Plaudite, amici, comedia finite est (Хошин жүжиг дууслаа! Найз нар минь, алгаа ташицгаа!)” гэж латин хэлээр хэлсэн гэлцдэг.

 

Томас Эдисон, зохион бүтээгч, бизнесмэн.

 

Ухаан орсон тэр энхэртээ хандан байн байн “Гадаа их сайхан байна” гэж хэлж байсан нь цонхоор харагдах орчныг хэлсэн бололтой.

 

Эх сурвалж: Business Insider