Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Бөхөн", "Гүем" клубийн сурагчдад сайдын нэрэмжит өргөмжлөл, гарын бэлэг явууллаа

БОНХАЖЯ
2015 оны 10 сарын 15
iKon.MN
Зураг зураг

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэгт Ховд аймгийн Манхан сумын байгаль хамгаалагч “Бөхөн”, “Гүем” клубийн 60 гаруй сурагчид “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” аяныг өөрсдийн санаачилгаар өрнүүлж хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулсан тухайгаа захидал ирүүлсэн. 

Захидлын хариу болгож сайд Н.Батцэрэг “Бөхөн”, “Гүем” клубын сурагчдын үйл ажиллагааг дэмжиж аравдугаар сарын 23-ны “Ирвэс хамгаалах” олон улсын өдрөөр “1 гишүүн 1 хавх”  аяныг орон даяар явуулж өгөх хүсэлт дээр хамтран ажиллахаар болсон бөгөөд удахгүй сурагчидтай утсаар холбогдож цаашид хэрэгжүүлэх ажлынх нь талаар ярилцахаар тохиролцсон юм. 

 

 

Мөн сайд Манхан сумын клубийн хүүхдүүдэд БОНХАЖ-ын сайдын нэрэмжит өргөмжлөл, ирээдүйн байгаль хамгаалагч нарт зориулсан олон сонирхолтой гарын бэлгээр шагнахаар болсон.   

Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний 4-р чуулганд оролцохоор ирсэн Хар ус нуурын тусгай хамгаалалттай газар нутгийн дарга Д.Чинбатад Манхан сумын сурагчдад БОНХАЖ-ын сайдын нэрэмжит өргөмжлөл, сургуулийнх нь номын санд 23 нэр төрлийн 2 хайрцаг ном, видео хичээл, яамны лого бүхий малгай пудволка гэх мэт бэлгийг нь албан ёсоор хүлээлгэн өглөө.