Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхийн ХАМГИЙН ХАРГИС 25 УДИРДАГЧИЙН дөрөв нь Монгол гэв

Р.Түвшин, iKon.mn
2015 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Нэг хүний баатар нь нөгөө хүний хувьд харгислагч болдог гэсэн мэргэн үг бий.

Business Insider сайт хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн харгис хэрцгий, улс төрийн зорилгодоо хүрэхийн тулд өршөөлгүй, аймшигтай бодлого явуулж байсан 25 удирдагчийг тодруулжээ.

Сонирхолтой нь эдгээрийн дотор Монгол гаралтай дөрвөн хүнийг багтаасан байна.

Үүнд: Аттила, Чингис хаан, Доголон Төмөр, Х.Чойбалсан нар

 

Бусад харгис удирдагчид он цагийн дарааллаар:

  • Цинь Ши Хуанди (Эртний Хятадын Чинь гүрний хаан, Цагаан хэрмийг босгогч)
  • Гаи Юли Цезарь (Эртний Ромын эзэн хаан)
  • Ву Зетянь (Хятадын хатан хаан)
  • Томас дэ Торкемада (Испаний хааны шүүгч)
  • Влад III буюу Дракула (Трансилваний хаан)
  • Догшин Иван (Оросын эзэн хаан)
  • Цуст Мэри I (Английн хатан хаан)
  • Элизабет Батори дэ Эксед (Унгарын гүнгийн авхай)
  • Максимилен Робеспьер (Францын хувьсгалч)
  • Леопольд II (Бельгийн эзэн хаан, Конгыг колончлогч)
  • Мехмэт Талат Паша (Туркийн дотоод хэргийн сайд, Армений геноцидийг зохион байгуулагч)
  • Владимир Ленин (Оросын хувьсгалч)
  • Бенито Муссолини (Италийн фашист дэглэмийн удирдагч)
  • Иосиф Сталин (Зөвлөлт Оросын дарангуйлагч)
  • Адольф Гитлер (Германы нацист дэглэмийн удирдагч)
  • Франческо Франко (Испаний дарангуйлагч)
  • Мао Зедунг (Коммунист Хятадын удирдагч)
  • Пол Пот (Улаан Кхмерийн удирдагч)
  • Иди Амин (Угандагийн дарангуйлагч, хүний махан хүнстэн)
  • Августо Пиночет (Чилийн дарангуйлагч)

 

Дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНЭ ХОЛБООСООР танилцаарай.