Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: ЗӨВХӨН ХААЗ ӨГӨХӨД МАШИН ДЭРГЭЖ, ЧИЧРЭЭД БАЙНА УУ?

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 9 сарын 20
Cardoctor
Зураг зураг

Машин хэрэглээний явцад савлах, чичрэх, 80-100 км/ц хооронд руль чичрэх зэрэг гэмтлүүд гарч эхэлдэг. Эдгээр гэмтлүүдээс ЗӨВХӨН ХААЗ ӨГӨХ ҮЕД МАШИН ДЭРГЭХ тохиолдлын талаар бичье.

Гэмтлийн шалтгаанууд:

  • Дээд, доод гарны тулк хагарах, язрах - машин хааз өгөхөд гарны втулк дээр ачаалал ирж муудсан бол цохилтыг кузовт шууд дамжуулж дэргэлт мэдрэгдэнэ
     
  • Урд тэнхлэг нь чулактай машины хөндлөн татуурганы гагнаас салсан үед, боолт сулрах, втулка муудах язрах зэрэг үед (Ланд Круйзер 105, 80)
     
  • Хойд хөтлөгчтэй машины хойд чагтан гол, кардан гол, дунд гук, таван бул зэрэг хүч дамжуулах голнууд эвдрэх, балансгүй болох үед
     
  • Термомуфттэй, моторын эргэлтээс сэнс нь ажилладаг сэнсний нэг далбан нь хугарч унасан үед тэнцвэр алдагдаж дэргэдэг.
     
  • Мотор, кропны лап резин тасарсан үед дэргэх тохиолдол гардаг. Хэрвээ та өөрөө шалгах боломжгүй байвал мэргэжлийн газарт хандаж яаман дээр өргүүлээд шалгуулаарай.
Зураг