Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Автомашины хөдөлгүүрийн засварт анхаарах зүйлс

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 9 сарын 17
Cardoctor
Зураг зураг

Автомашины хөдөлгүүр гэдэг нь, зорох, билүүдэх, зүлгэх, өнгөлөх гэсэн ажиллагаагаар дайрсан, микрометр хэмжээсээр хэмжигдэх маш нарийн эд ангиудаар угсрагдаж хийгдсэн байдаг.

Ийм учраас, дотоод эд ангиудыг засварлах үед, дээд зэргийн анхаарал, маш сайн цэвэрлэгээ шаардагддаг.

  • Анхлан ажиллуулах үед шүргэлцэх хөдөлгөөнт хэсгүүдийн гадаргууг хамгаалахын тулд, шүргэлцэх хөдөлгөөнт гадаргууг хөдөлгүүрийн тосоор сайтар тослох.
     
  • Клапан болон түүний дагалдах сэлбэг, поршен, кольц, шатун, шатуны втулка пальц, болон тахир голын үндсэн арааг салгасан үед, дэс дарааллаар нь эмхлэн хадгална.
     
  • Эргүүлэн угсрах үедээ, салгаж авсан үеийхтэйгээ ижил газар дарааллыг алдагдуулахгүй угсарна.
     
  • Хөдөлгүүрийн цилиндрийг, тахир голын дамар талаасаа 1, 2, 3, 4 –р цилиндр гэсэн дугаараар ялгана.

Хөдөлгүүрийн засварын тухай ерөнхий мэдлэг

Хөдөлгүүрийг гэмтлээс сэргийлж, хөдөлгүүрийн хүчин чадлын найдвартай ажиллагааг хангахын тулд, хөдөлгүүрийг засварлах үедээ, доорх зүйлсийг анхаарна уу.

  • Хөдөлгүүрийг өргөх болон тулах үед, тосны кастерт домакратыг шууд тулгаж болохгүй. Тосны кастер болон тосны помп, шүүрний хоорондох зай бага байдгаас, кастер болон тосны помпыг гэмтээх аюултай байдаг.
     
  • Агаар сорох хоолой мөн агаар шүүгчийг салгаж авсан үед, цилиндрт гадны биет орохоос сэргийлж агаар сорох амыг бөглөх. Гадны биет орсон тохиолдолд, хөдөлгүүрийн эргэлтээр цилиндрийг ноцтой гэмтээх аюултай байдаг.
     
  • Хөдөлгүүрийн их биеийн засварын ажлыг гүйцэтгэхдээ, заавал аккумляторын хасах туйлыг салгасан байх. Аккумляторын хасах туйлыг салгалгүйгээр ажлаа явуулбал, утсан холболтууд болон цахилгаан хэрэгслүүдийг гэмтээх тохиолдол байдаг. Зайлшгүй шалгалт хийх зорилгоор, цахилгаан гүйдэлтэй байлгах шаардлагатай тохиолдолд, богино холболт гарахаас болгоомжилж анхааралтай байх.

Хөдөлгүүрийн асалттай холбоотой гэмтэл:

 
 
 
 
 
 
 
 
 

 

 

Зураг