Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/16-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Энгийн аргаар тэнхлэг тохируулах

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 9 сарын 16
Cardoctor
Зураг зураг

Хэвтээ хөндлөн байрлалтай рулийн аппараттай автомашины тэнхлэгийг энгийнээр тохируулах аргаас танилцуулъя. Энэ ажлыг хийхэд эрэг (гайк) суллах түлхүүр, тусгай хэмжигч хэрэгтэй бөгөөд эсвэл  урд дугуйнуудын хоорондын зайнаас илүү урттай ямар нэг тэгш шулуун саваа хэрэгтэй.   

  1. Автомашинаа тэгш талбай дээр зогсоогоод урд хойд талыг сэгсэрч пүршийг тэнцвэртэй байдалд оруулна. 
     
  2. Түүний дараа чигээр нь урагшаа 5 метр орчим түрж өнхрүүлнэ. 
     
  3. Ингээд урд 2 дугуйны босоо голын тэнхлэг дээр хажуугийн хэвтээ тэнхлэгийн өндөрт будгаар тэмдэг тавина.
     

     

  4. Тусгай зай хэмжигч байвал түүнийг хэрэглэх ба байхгүй бол хоорондох зайг нь саваагаар хэмжиж саваан дээрээ мөн адил тэмдэглэж өгнө. Энэ зайг “B” гэж тэмэдэглэе.
     
  5.  Машинаа урагш түрж ард тавьсан будган тэмдэглэгээ эгц урд эсрэг талд гартал өнхрүүлнэ.
     

     

  6. Урд талд гарсан будган тэмдэглэгээг өмнөхийн адилаар хэмжиж түүнийгээ “A” зай гэж тэмдэглэх юм.
     

     

  7. Үүний дараа B-A=Тохируулах хэмжээ гарах бөгөөд үүнийг тухайн автомашины каталогоос харах хэрэгтэй боловч энэ зай нь ихэвчлэн 3-6 мм байхад болно. Тохируулахдаа рулийн тягны боолтыг аль нэг тийш эргүүлж тохируулна.
     
     

     

Зураг