Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: PCV клапанг 1,000 км тутамд цэвэрлүүлэх хэрэгтэй

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 9 сарын 13
Cardoctor
Зураг зураг

Энэхүү клапан нь цилиндрээс доош алдагдсан илүүдэл хийн даралтыг кастерийн хөндийгөөс гаргаж эргүүлж цилиндрт оруулах үүрэгтэй. Илүүдэл ажилласан хий нь тортог болон ажилласан тосны үлдэгдэлтэй байдаг тул удаан хугацаанд PCV клапанг бохирдуулж бөглөдөг.

Ингэснээр илүүдэл даралттай хий гарах боломжгүй болж аль хий гарах боломжтой сул хэсэгрүү шахагддаг бөгөөд энэ хэсэг нь тахир голын их биеийн сальник юм.

 

Даралттай хий сальникийн завсраар үлээж эхэлснээр хөдөлгүүрийн тос сальникаар алдагдаж эхэлдэг байна.

Тиймээс хөдөлгүүрийн тос хурдан дундрах нэг шалтгаан болно. Хэдий сальникийг шинээр сольсон ч PCV клапанг цэвэрлэхгүй бол эргээд сальник үлээгдэн удахгүй тос хөлөрч эхлэх болно. Тиймээс PCV клапанг ядаж жилд нэг удаа цэвэрлүүлж байгаарай.

 

Зураг