Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

МЭДЛЭГ: Коллектор бохирдвол яадаг вэ?

WWW.CARDOCTOR.MN
2015 оны 9 сарын 7
Cardoctor

Машины хөдөлгүүр доголдох маш олон шалтгаан байдаг. Тэгвэл түгээмэл шалтгаануудыгн нэгийн талаарх мэдээллийг бэлтгэн танд хүргэж байна. Таны автомашин уулзвар, гэрлэн дохион дээр түр зогсч тормоз гишгэх үед:

  1. Хөдөлгүүр салганаж чичрэх, нормаль унах
  2. Доголдох, унтрах
  3. Хөдөлгүүрийн асалт удааширч, стартер давтан даруулах зэрэг шинжүүд илэрч байна уу?
  4. Тэгвэл хөдөлгүүрийн холимгийн хаалт, цахилгаан нормаль баригч, коллектор зэрэг эд ангиуд бохирдсон үед дээрх бэрхшээл тулгардаг.

Тиймээс та коллектор, холимгийн хаалт, цахилгаан нормаль баригч зэрэг агаар дамжуулах хэсгүүдийг цэвэрлэх хэрэгтэй юм. Ингэснээр агаарын урсгал шатах хөндий рүү чөлөөтэй нэвтэрч хөдөлгүүрийн ажиллагаа жигдэрдэг. Агаар бензин тохиромжтой харьцаандаа орж шатахуун зарцуулалт багасдаг. Мөн нормаль унах, доголдох зэрэг таны автомашинд гарч байсан бэрхшээлүүд ор мөргүй арилах боломжтой. 

 

КОЛЛЕКТОР БОХИРДВОЛ ЯАДАГ ВЭ?==============================Машины хөдөлгүүр доголдох маш олон шалтгаан байдаг. Тэгвэл ...

Posted by Cardoctormn on Monday, August 31, 2015

 

Хэрвээ та өөрөө цэвэрлэхээр шийдсэн бол танд бага зэрэг цаг зав, багаж, цэвэрлэдэг шүршигч байх хэрэгтэй. Арга нь амархан бөгөөд хөдөлгүүрийн дээхэн коллектор бий. Түүний 4 боолтыг суллаж, орсон шланкуудыг сугалж аваад бүрэн салгасны дараа маш няхуур цэвэрлэх хэрэгтэй. Хэрвээ анх удаа цэвэрлэх гэж байгаа бол мэргэжлийн газруудад хандахыг зөвлөе.

 

Зураг