Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/04-НД НИЙТЛЭГДСЭН

Туслах нарийн бичгийн дарга Дэниэл Рассел Бирм, Хятад, Монголд айлчлал хийнэ

ikon.mn
2015 оны 9 сарын 4
iKon.MN
Зураг зураг

2015 оны есдүгээр сарын 3-аас 5-ны өдрүүдэд АНУ-ын Төрийн Департаментын Зүүн Ази, Номхон далайн товчоо хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн дарга Даниел Рассел Бирм улсын засгийн газрын ахлах албан тушаалтнууд, хатагтай Ан Сан Су Чи болон иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзахаар Бирмийн Нейпьидо болон Рангүүн хотод айлчилна.

Энэ оны арваннэгдүгээр сарын 8-нд зохион байгуулагдах сонгуулийн бэлтгэл ажлын талаар тэрээр Бирмд байх хугацаандаа хэлэлцэж, энх тайвны үйл явцад АНУ-ын дэмжлэг үзүүлэх талаар болон хүний эрхийн асуудлаар цаашдын ахиц дэвшлийг дэмжих болно гэдгийг илэрхийлнэ.

Туслах төрийн нарийн бичгийн дарга Рассел есдүгээр сарын 6-аас 8-ны хооронд Бээжинд ажиллана. Тэрээр Бээжинд Хятадын ахлах албан тушаалтнуудтай уулзаж, хоёр талын харилцаанд чухал ач холбогдол бүхий асуудлуудыг хэлэлцэх юм.

Есдүгээр сарын 8-аас 9-ний хооронд Ноён Рассел АНУ-Монгол Улсын хоёр талын зөвлөлдөх уулзалтад оролцохоор Улаанбаатар хотноо айлчлан ирнэ. Тус айлчлалын үеэр Туслах төрийн нарийн бичгийн дарга Монголын ахлах албан тушаалтнуудтай уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар ярилцахын хажуугаар Монгол Улсын ардчилсан шийдвэрийн 25 жилийн ойн баярын мэндийг хүргэх юм байна.

Тус айлчлалын талаарх мэдээллийг Зүүн Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн товчооны твиттэр хаяг @USAsiaPacific-аас авна уу.

EAP-ийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://www.state.gov/p/eap/ хуудаснаас авна уу.