Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/07-НД НИЙТЛЭГДСЭН

Л.Н.ГУМИЛЕВ: Хүн, Хятадын дайн дахин сэргэсэн нь

МОНСУДАР
2015 оны 9 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Хятад бойжив. Хан угсааныхны дэглэм өмнөх Цинийнхнээс илүү давуу талтай байлаа. Дотоодын хэрүүл тэмцлийг зогсоож, Их Цагаан хэрэм мэт асар том байгууллагаас татгалзсан зэрэг нь газар тариалан, rap урлал  хөгжиж, худалдаа наймаа дэлгэрэн, хүн ам өсөхөд сайнаар нөлөөлжээ.  

Хүн -чүүд ба тангадууд байн байн уулгалж байсан боловч улс орны баялаг өдрөөр бус цагаар нэмэгдэж, Хятадын боломж шавхагдашгүй мэт санагдах болов. Хятадууд ирээдүй биднийх гэдэгтээ тэд итгэж байлаа. 

МЭӨ 140 онд хаан ширээнд суусан У-ди улс орныхоо хэрэгцээг сайн ойлгожээ. Дайснууд Хятадыг хүрээлж, гол нь хүн-чүүд илүү заналхийлж байв. Хятад, Хүн гүрэн хоёрыг адил тэгш эзэнт улс хэмээн зөвшөөрч, үнэндээ хятадын сонирхлыг хохироосон найрамдлын доромжлолт гэрээг шууд таслахыг эзэн хаан У-ди хараахан зүрхэлсэнгүй, тэр ч бүү хэл тэрээр алдагдалтай байсан ч чөлөөт худалдааны гэрээг батлав.

Гэхдээ л У-ди дайнд бэлтгэх ажилд нэн даруй оржээ. Хаанчлалынхаа хоёрдох жилд тэрээр өөрийн дотны хүн Жан Цяндю эрчүүдийг эр жолоод хятадын цэрэгтэй зэрэг Хүн гүрэн рүү довтлох даалгавар өгч илгээв. Жан Цянийг хүлээхгүйгээр У-ди ажилласаар л байв.

Маи хотод төрсөн Нйе И гэгч өөр нэг тагнуулчийг хятадын эд юмсыг Хүн гүрэн рүү нууцаар оруулж байгаа этгээд мэтээр эзэн хааны тушаалаар илгээв, тэр нь шанью-д итгэл олоод төрөлх хотоо дээрэмдэх саналыг түүнд тавьжээ. Маи хотын баялагт шунасан шанью тагнуулчид итгэж, 100 мянган цэрэг аван 133 онд Хятадын хил рүү оров. 

Хятадууд чухам үүнийг л хүлээж байлаа, хүн-чүүд хотыг эзлэн дээрэмдэж байх үед нь тэднийг бүслэн хяргаж дуусгахаар хятадууд Маи хотын орчимд байлдаанд бэлэн 300 мянган цэрэг нуучихаад байв. 

Хүн-чүүд дайсанд сэхээ өгөхгүйн тулд хурдавчилсан маршаар явж байлаа. Гэтэл Маи хотоос 100 ли-гийн (40 км) зайд талд олон мал байгааг тэд гэнэт харав; малчид нь байсангүй. Нутгийн оршин суугчид хүн-чүүд ойртон ирж байгааг отолтод нуугдсан хятад цэргүүдээс сонсоод, эрх чөлөө, амь насаа бодож эд хөрөнгөө орхин нуугдацгаасан байж л дээ, гэтэл хар хурдаараа давхисан хүн-чүүдийг гүйцэж түрүүлж чадах нэг ч хятад байгаагүй учраас тэд ирж байгааг малчдад хэн ч мэдээлж чадахааргүй байв гэдгийг шанью сайн мэдэж байлаа. Иймд оршин суугчид алга болсонд тэрээр ихээхэн болгоомжлов. 

Зарим үед үйл явдлын явц ялигүй юмнаас болж өөрчлөгддөг шүүдээ. Нэгэн хятад дарга (юйшы) хилээр явж байгаад бэхлэгдсэн харуулын цэгийг шалгахаар болжээ. Хүн нарын морьт цэрэг түүнийг бүслэхэд хөөрхий юйшы харуулын цамхаг өөд өгсөж эхлэв. Эргэн тойрон буй нөхөддөө зугаа болгож золгүй тэр амьтныг хатгаж алахаар жад барьсан хүн цэрэг араас нь авирав. 

Хятад эр айн тэвдсэндээ ухран уруудаж, хүн-чүүдэд бууж өгөв, хүн-чүүд анхны олзоо олов хэмээн хөөр баяр болж түүнийг шанью-гийн өргөөнд хүргэж ирлээ. Тэртээ тэргүй ихэд болгоомжилж байсан шанью олзлогдогчийг сүртэйгээр байцаахад амиа хамгаалахаас аргагүй болсон тэрээр отолтын тухай ярив. Шанью нэн даруй ухрах команд өгч, хил гарсан хойноо хэлсэн нь: «Тэнгэрийн ивээлээр би аврагдав, тэнгэр над руу энэ юйши-г явуулжээ» гэв. 

Аврагдсандаа баярласан тэрээр гав ганцхан олзлогдогчоо чөлөөлж, эх оронд нь түүнийг ална гэдгийг мэдэж байсан болохоор өөрийнхөө дэргэд үлдээж, түүнд «тэнгэрийн гүн» гэдэг цол хайрлажээ. Хятад жанжнууд хүн-чүүдийг Маи хот руу орж ирнэ гэж хүлээж байсан учраас байрнаасаа хөдөлж амжсангүй. Хилэн нь бадарсан У-дигол жанжин Ван-Кай-г шүүх гэсэн боловч цаа дахь нь хааны алуурчнаас түрүүлж амиа хорложээ. Хятадын өмнө хүнд бөгөөд шаргуу дайн тулж ирлээ. Жанжин нь амиа хорлосон ч Хятадын арми хүн-чүүдийн нутаг руу цөмрөн орж болох байсан авч ингэсэнгүй.

Эх сурвалж: Л.Н.ГУМИЛЕВ “Хүн гүрэн”

 

Энэ номонд хүчирхэг дайчин чанар, аж төрөх байдлаараа Евразийн хувь заяанд асар их нөлөө үзүүлсэн хүн зоны амьдралыг нэн сонирхолтойгоор туурвин гаргажээ. Модун нутаг дэвсгэр бол төр улсын үндэс гэсэн үзэл баримтлал тогтоон мөрдөж, хүн бүр цэргийн алба хаах, даргадаа үг дуугүй захирагдах хийгээд албан тушаалын тогтолцоо буй болгосон нь цоо шинэ этносыг бүрдүүлсэн юм. Тиймдээ ч мөхөж сөнөх гэж байсан эртний хүнчүүд Модуны шинэчлэлтийн үр дүнд хүчирхэг цэргийн гүрэн болж бэхжсэн аж.

Энэ мэтчилэн нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүн гүрэн /Хүннү/-ийг байгуулагчдын өвөг дээдэс, газар нутаг, хүчирхэгжиж байсан үе, зөрчил тэмцэл, мөхөл зэргийг маш тодорхой, сонирхолтой байдлаар бичсэн энэхүү ном нь Монголчууд өөрсдийн үүх түүхээ ойлгон, судлахад ихээхэн тус болох юм.

Та энэхүү номыг “Интерном” номын их дэлгүүрийн бүх салбараас худалдан авах боломжтой.