Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

2.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад иржээ

ikon.mn
2015 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг

2015 оны долоодугаар сарын 17-ны өдрийн байдлаар өмнө нь орон сууцны ипотекийн зээл авсан зээлдэгчдээс 839.4 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн хүүтэй зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх хүсэлт банкуудад ирсэн байна.

Үүнээс банкууд 19,132 зээлдэгчийн нийт 566.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

Түүнчлэн орон сууц шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2.1 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн өргөдөл банкуудад ирснээс 38,120 иргэнд 2,038.0 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Эх сурвалж: Монгол Банк