2019/12/06
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,720.52₮
B30
УЛААНБААТАР
-8°
|
-21°
B30
УЛААНБААТАР
-6°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-15°
03:00
S31
-18°
04:00
S31
-18°
05:00
S31
-18°
06:00
S31
-19°
07:00
S31
-19°
08:00
S31
-19°
09:00
S32
-17°
10:00
S32
-16°
11:00
S32
-14°
12:00
S32
-12°
13:00
S32
-10°
14:00
S32
-7°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/06/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дээл өмсөөгүй хүнийг Чингисийн талбайд оруулахгүй

С.Бадрал, iKon.mn
2015 оны 6 сарын 4
iKon.MN

Энэ жилийн наадмаар долоодугаар сарын 10-ны 22:00 цагт Чингисийн талбайд “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг наадамчин олонд толилуулах юм байна.

“Учиртай гурван толгой” дуулалт жүжгийг үзэхээр ирсэн хүмүүс заавал үндэсний дээлээ өмссөн байх ёстой аж. Дээл өмсөөгүй хүнийг Чингисийн талбай руу оруулахгүй хэмээн зохион байгуулагчид хэллээ. Учир нь Үндэсний их баяр наадам Монголыг дэлхий дахинд сурталчилдаг томоохон арга хэмжээ учраас үндэсний хувцсаараа гоёх нь зүйн хэрэг гэж үзэж байгаа аж.

Мөн хамгийн сайхан, иж бүрэн үндэсний хувцасаа өмссөн хүнийг шалгаруулж өндөр шагнал өгөх юм байна.

 

ЗАЛРУУЛГА:

"Үндэсний их баяр наадам"-ыг зохион байгуулах комисс зургаадугаар сарын 3-нд Шадар сайдын өрөөнд хуралдсан билээ.

Энэ өдөр баяр наадмаар болох урлаг соёлын үйл ажиллагааны талаар хэлэлцэх явцдаа Чингисийн талбайд "Учиртай гурван толгой" дуурь үзэхдээ иргэдийг үндэсний хувцас дээлтэйгээ ирэхийг уриалсан аж.

Энэ талаар Шадар сайдын зөвлөх Н.Учралаас тодруулахад "Энэ нь Чингисийн талбайд дээлгүй хүн оруулахгүй гэсэн ойлголт биш. Гэхдээ "Учиртай гурван толгой" дуурийг үзэхдээ иргэд дээл өмсөх хэрэгтэй" гэсэн юм.

 

 

x