Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/19-НД НИЙТЛЭГДСЭН

Лили Жэймс: Мюзикл кинонд тоглохыг хүсч байна

Б.Даваахүү
2015 оны 5 сарын 19
Монголын мэдээ

Хүүхэд багачууд, тэр дундаа охидын маань хамгийн сайн мэддэг үлгэрийн гүнж бол Үнсгэлжин, Дисней кино компанийн энэхүү Үнсгэлжин хүүхэлдэйн киноны бодит хувилбарыг дахин хийж, дэлгэцнээ гаргасан бөгөөд гол дүрд залуу жүжигчин Лили Жэймс тоглосон юм. Кино өнгөрөгч гуравдугаар сард манай кино театруудад нээлтээ хийсэн билээ. Найруулагч Кеннет Бранагийн найруулсан энэхүү бүтээл дэлхий даяар 551 сая ам.долларын ашиг орлого олжээ. Ингээд гол дүрийн жүжигчин Лили Жэймсийн ярилцлагыг орчуулан хүргэж байна. 

 

 

-Олон залуу эмэгтэй жүжигчдийн мөрөөдөл болсон үнсгэлжингийн дүрд сонгогдоход танд ямар санагдсан бэ?

-Сонгогдсоноо сонсоод хамгийн анх маш чанга орилсон. /инээв/ Найруулагч Кеннет Бранаг над руу залгахад нь сэтгэл хөдлөөд, тэгээд утсаа автал “Чамайг миний кинонд үнсгэлжингийн дүрийг бүтээгээсэй гэж хүсч байна” гэж хэлсэн. Зүрх хагарах гэж байгаа мэт хүчтэй хүчтэй цохилоод л.

Үнэнийг хэлэхэд хамгийн анх сонгон шалгаруулалтад орох үедээ хойд эхийн хоёр охины дүрийг бүтээхээр шалгуулсан юм. Гэтэл шүүгч нарын бүрэлдэхүүнд байсан хүмүүс “Чи үнсгэлжингийн дүрд илүү тохирох юм биш үү” гээд урам өгсөн.

Тэр үед би гэнэт л шийдвэр гаргаж, үнсгэлжингийн дүрийн шалгаруулалтад хүртэл орсон. Гэнэт шийдсэн бодохоор юу хийхээ сайн мэдэхгүй байсан ч, бүх л чадвараа гаргасны дүнд сонгогдож чадсан байх гэж бодож байна.

-Диснейн хүүхэлдэйн киноны баатруудын талаар өөрөө ер нь ямар бодолтой байдаг вэ?

-Мэдээж бүр хүүхэд байхаасаа Диснейн баатруудад хайртай байсан. Надад хамгийн их таалагддаг үлгэрийн баатар “гоо үзэсгэлэн ба араатан” киноны Белл байлаа.

Харин эмээ маань “Аладин”-ы Жасмин гүнжийнхтэй адил даашинз өмсүүлэх дуртай байж билээ.

Надад ер нь янз бүрийн л үлгэрийн гүнжийнхтэй адил даашинзнууд байдаг байсан.

Надад ер нь янз бүрийн л үлгэрийн гүнжийнхтэй адил даашинзнууд байдаг байсан.

Би дуу дуулах үнэхээр их дуртай. Анхандаа жүжигчин биш, дуучин болохыг хүсдэг байсан болохоор ч тэр үү Диснейн кинонуудыг үзэх дуртай байсан байх. Кинонд дуулагддаг гүнж нарын дуунуудад их дуртай байсан.

-Тэгвэл том болсон хойноо Үнсгэлжингийн дүрд тоглоход ямар санагдсан бэ?

-Би хоёр ахтай. Тэдэнд байнга л шоглуулдаг болохоор миний өдөр тутмын амьдралаас нэг их хол зөрөөгүй. Тэдний ачаар тэвчээртэй, сайхан сэтгэлтэй гүнжийн дүрээ амжилттай бүтээж чадсан байх. /инээв/

 

 

-Хааны ордонд ханхүүтэй бүжиглэх үедээ чиний өмссөн сваровский шигттээгээр чимэглэгдсэн хөх өнгийн даашинз чамд үнэхээр гайхалтай зохиж байсан?

-Корсет өмсөөд эцэс хүртэл нь чангалчихсан чинь амьсгал давчдаж байсан шүү. Хамгийн анх тэр даашинзыг өмсөх үед “Энэ даашинзыг өмсөх үнэхээр том аз завшаан” гэж бодсон.

Хөх болон нил ягаан өнгийн нимгэн силкэн даавууг бага багаар зөрүүлэн хэдэн үе болгон давхарласны дараа тэр өнгө гарч ирдэг юм. Үнэхээр усан будгаар зурсан зураг шиг байсан. Даашинзаа өмсөөд хөдлөх үед хэдэн мянган ширхэг сваровский шигтгээнүүд гялалзаад л. 

Үнэхээр гоё, ид шидийн юм шиг. Миний даашинзны нэг онцлог нь маш хүнд. Тийм болохоор ханхүүгийн дүрд тоглосон Ричард Мартин даашинзанд минь жаахан дургүй байсан шүү. Бүжиглэх үед намайг тэврээд өргөхдөө даахгүй байсан юм л даа.

-Таны бүгээсэн Эллаг хүүхэлдэйн кинон дахь Үнсгэлжинтэй харьцуулахад илүү бодитой мэт санагдсан?

-Анх киног хийхээр шийдэхдээ л найруулагч маань ийм санаатай байсан. Кеннет энэ санааг Шекспирийн жүжигчнээс олсон гэсэн. Үлгэрт гардаг олон зүйлийг дүрслэн харуулж буй мөртөө тэр нь орчин үед болж буй мэтээр киногоо өрнүүлж чадсан нь найруулагчийн авьяас.

Найруулагч маань үнэхээр халуун дулаан чин сэтгэлтэй хүн. Сэтгэл хөдлөлийг гаргах хэсэгт намайг тоглуулж байхдаа өөрөө уйлж байсан. Түүний эрч хүч, сэтгэл хөдлөл нь маш их урам өгдөг юм билээ. Би Эллагийн дүрийг бүтээснээр өмнөхөөсөө ч илүү өөртөө итгэх итгэлтэй болсон. Энэ бол найруулагчийн маань ач юм даа.

 

 

-Цаашдын уран бүтээлийнхээ талаар дурдвал?

-Найруулагч Кеннетийн тайзны уран бүтээл “Ромео Жулетта” жүжигт тоглох төлөвлөгөөтэй байна. Найруулагчтай хамтарч, Шекспирийн бүтээлүүд дээр ажиллахаар болсон учраас зүүдэлж байгаа мэт л үнэхээр сайхан санагдаж байна.

Дэлгэцийн урлаг болон тайзны урлагт аль алинд нь хүч үзэх бодолтой байна. Мюзикл кинонд мөн дүр бүтээхийг хүсч байна. Дээр дурдсанчлан би дуулах үнэхээр дуртай. Одоогоор тодорхой төлөвлөсөн дэлгэцийн бүтээл байхгүй ч, ийм бүтээлд дуулах миний хувьд том амжилт.

-Үнсгэлжингийн дүрээр та Холливудын хамгийн чадварлаг залуу жүжигчдийн нэг болж чадлаа. Танд магадгүй энэ бүгээлд тоглох боломжийг Их Британийн хит “Даунтоны эдлэн” олон ангит кино тань олгосон байх. Энэ бүтээл чиний амьдралыг яаж өөрчилсөн бэ?

-Нэг талаараа миний амьдрал бүхэлдээ өөрчлөгдсөн. Гудамжинд явж байхад хүмүүс таньдаг болсон гэдэг утгаараа биш шүү.

Хэрвээ би “Даунтоны эддэн” олон ангит кинонд тоглоогүй байсан бол найруулагч, продюссеруудад “гол дүрд тоглуулж үзье” гэсэн бодол төрөхгүй байсан болов уу гэж бодож байна. Тэдний “Анхааралд байх” боломж олгосонд үнэхээр их талархаж байна.

-Үнсгэлжингийн дүрийг сайн бүтээж чадсан болохоор цаашдаа ч олны анхаарлын төвд байх болов уу?

-Одоогоор төсөөлөгдөхгүй байгаа ч, олны анхаарлыг татна гэдэгт итгэлтэй байна. Хувцаслалтаараа ч гэсэн. Dior, Chloe миний дуртай брэнд. Лондонд байхдаа жинсэн кэйт зэрэг энгийн загварын хувцаснууд их өмсдөг. Гэхдээ улаан хивсний ёслолд жирийн үед өмсч боломгүй тансаг даашинз өмсөхийг хүсч байна.

Зураг