Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхий сайд АНЭУ-д ажлын айлчлал хийхээр мордлоо

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 5 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийхээр морджээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират Улсад ажлын айлчлал хийх үеэрээ тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Рашид Бин Аль Рашид Мактум, Шадар сайд бөгөөд Абу Дабигийн хөгжлийн сангийн удирдах зөвлөлийн дарга Шейх Мансур бин Зиад Аль Нахъян нартай уулзалт хийх юм байна.

Мөн Монгол-Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэлэхээр төлөвлөсөн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.