Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/17-НД НИЙТЛЭГДСЭН

Бүгд найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2015 оны 5 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Н.Наранбат тэргүүтэй албаны хүмүүс Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модиг өчигдөр орой угтан авчээ. 

Нарендра Моди нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар 2015 оны тавдугаар дугаар сарын 16-18-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийх юм.

Энэ айлчлал нь Энэтхэг Улсын Засгийн газрын тэргүүний хувьд манай улсад хийж буй анхны айлчлал бөгөөд энэ онд тохиож байгаа Монгол Улс, Энэтхэг Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буйгаараа онцлогтой.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Энэтхэг Улсын Ерөнхий сайд Н.Моди Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нарт тус тус бараалхаж, УИХ-ын хүндэтгэлийн чуулганд үг хэлэх юм.