Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

Болгар Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлал хийнэ

ikon.mn
2015 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев 2015 оны тавдугаар сарын 10-13-нд Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.

Энэхүү айлчлал нь Монгол, Болгарын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн үеэр хэрэгжиж буйгаараа онцлог юм.

Айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт, хэлэлцээ хийж, Болгар Улсын Ерөнхийлөгч Р.Плевнелиевд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар тус тус бараалхахаас гадна хүнс хөдөө аж ахуй, боловсрол, шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллах тухай хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөөд байна.

Мөн Монгол, Болгарын бизнес форумыг зохион байгуулна.