2020/07/07
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,828.11₮
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
B30
УЛААНБААТАР
27°
|
18°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
03:00
S29
13°
04:00
S29
12°
05:00
S29
12°
06:00
S30
13°
07:00
S30
14°
08:00
S30
15°
09:00
S30
16°
10:00
S32
18°
11:00
S32
20°
12:00
S32
22°
13:00
S30
24°
14:00
S30
27°
Энэ мэдээ хуучирсан буюу 2015/05/06 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Яагаад Монголчууд Улаан талбайд жагсах болов?

Р.Төмөр, ikon.mn
2015 оны 5 сарын 6
iKon.MN
Зураг

"Русская Планета" сайтад Дарья Андреевагийн бичиж нийтлүүлсэн өгүүллийг орчуулан хүргэж байна.


Тавдугаар сарын 9-нд Улаан талбайд болдог уламжлалт ялалтын баярын парад энэ жил илүү их улс төржсөн өнгө аястай болж байна.

Хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр Аугаа Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд аль орны удирдагч оролцох, аль нь оролцохгүй талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнөжээ. Улс төрийн шалтгаанаар ялалтын баярт оролцох үгүй нь тус улсын Оростой харилцах харилцаа, удирдагчдынх нь байр суурь болж харагдаж байна.

Харин Монголын дайчид энэ жилийн парадад анх удаа оролцож, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь зочлохоор болжээ.

 

Хамтын ялалт

Монгол цэргүүд ялалтын баярт жагсах нь бүр 2014 оны намар тодорхой болсон юм. Зуу орчим монгол цэрэг, офицерууд тусгай бэлтгэл хийж, Москвад болж байгаа жагсаалын сургуулилтанд оролцохоор ирээд байна.

Монголчуудын жагсаалд анх удаа оролцож байгаа нь түүхэн үйл явдалд үзүүлж байгаа хүндэтгэл юм.

Түүхч, дайны эксперт Борис Юлиний үзэж байгаагаар энэ санаачилга яах аргагүй үндэслэлтэй, болох ёстой үйлдэл гэнэ. “Зөвлөлт, Монгол хоёр улс байнгын холбоотнууд байснаас гадна Монголчууд үргэлж манай хамгийн итгэлтэй түнш байсан юм” гэж Юлин онцолжээ.

Анх Гитлерийн эсрэг холбоо байгуулагдахад БНМАУ 1936 онд байгуулагдсан харилцан туслалцах протоколын дагуу шууд нэгдэн орсон гэдэг.

Улаан армид туслахаар Монголчууд бэлэн мөнгө, алт, мөнгөн эдлэл, хүнс, нэхий дээл, хүрэм, эсгий гутал, бээлий зэрэг эд зүйлсийг цуглуулж байсан.

Нүүдэлчдийн хамгийн үнэтэй өмч болох агт морьдоо ч хандивлаж байв.

Нийтдээ 485 мянган адууг Улаан армид худалдаж 32.5 мянга орчмыг бэлэглэж байлаа.

Ойролцоогоор 21 мянган монголчууд фронтод байлдахаар илгээгджээ.

Монгол хүмүүсийн хөрөнгөөр 53 танк бүхий “Хувьсгалт Монгол” бригад байгуулж байлаа. “Монгол ард” нэртэй онгоцны эскадриль Белорус, Литва, Дорнод Прусс, Польшийг фашистуудаас чөлөөлж байсан юм.

Германыг ялсны дараа БНМАУ­-ын дайчид Өвөр Байгалийн фронтод нэгдэж Японы милитаристуудыг цохиход оролцсон билээ.

Дайны эксперт, “Үндэсний Батлан хамгаалалт” сэтгүүлийн ерөнхий редактор Игорь Коротченко Орос-Монголын нөхөрлөл, Манжуурыг эзлээд байсан Япончууд 1939 онд Монгол руу халдахад болсон Халхын голын дайнаас эхтэй гэж тайлбарлаж байна.

“Халхын голд Япончуудыг цохиход ЗХУ хэрхэн тусалсныг санаж Ялалтын баярын парадад оролцож байгаа нь энэ түүхэн үйл явдалд Монголчуудын үзүүлж буй хүндэтгэл юм. Энэ нь Улаанбаатар, Москвагийн сайн харилцааны илрэл болж байна” гэж Коротченко ярьжээ.

Монголын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өөрийн Ялалтын баярт оролцох болсон шалтгаанаа тайлбарлахдаа “Энэ бол бидний хамтын ялалт. Эх орны дайны үед Монгол улс Ази дахь Оросын цорын ганц холбоотон байсан. Тиймээс миний Орост айлчлах нь нэр төрийн хэрэг” гэжээ.

 

Олон талт хамтын ажиллагаа

Орос-Монголын харилцаа Дорно зүгт баримталж байгаа Оросын гадаад бодлогын стратегийн ач холбогдол бүхий нэгэн чухал хэсэг болж байгаа юм.

2014 оны есдүгээр сарын 3-нд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчилж ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахдаа хэд хэдэн бичиг баримтад гарын үсэг зурсны дотор батлан хамгаалах салбарын техникийн үнэгүй тусламж, Монголын төмөр замыг шинэчлэх асуудлууд багтсан юм.

Үүнээс гадна 1995 он хүртэл хэрэгжиж байсан хоорондын визгүй зорчих горимыг 2014 оны арваннэгдүгээр сарын 14-нөөс сэргээсэн билээ.

Батлан хамгаалах болон эдийн засгийн хамтын ажиллагааны нийт 13 гэрээ зурагджээ.

Монгол бол төмрийн хүдэр, алт, зэс, чулуун нүүрс зэрэг ашигт малтмалын баялаг нөөцтэй Азийн орнуудын нэг.

Гэвч гадаад зах зээлийн эрэлт бага, үйлдвэрлэлийн сул хөгжил зэрэг асуудлуудтай тул Оросын хамтын ажиллагаанаас ихээхэн хамааралтай.

Жишээлбэл дээр дурдсан төмөр замын шинэчлэл нь эрдэс баялгийг Орос-Монгол-Хятадын чиглэлд транзит тээвэрлэхэд чухал үүрэгтэй юм.

ЕХ, АНУ-аас тавьсан хүнсний импортын хоригийн хариуд Монгол улс махны нийлүүлэлт хийх боломжтой байгаа.

Монголоос мах импортлох нь Бразил, Аргентинаас тээвэрлэхээс хямд зардалтай.

Цэргийн хамтын ажиллагаа зөвхөн Ялалтын баярын парадаар хязгаарлагдахгүй.

Наймдугаар сард жил бүрийн Орос-Монголын цэргийн “Сэлэнгэ” хээрийн сургуулилт болсон бол энэ удаа Өвөр Байгалийн “Цугол” сургуулилтын талбайд зохион байгуулагдана.

“Энэ хээрийн сургууль нь гэнэтийн халдлага болоход цэрэг, зэвсгийн хамтын ажиллагаа, бэлэн байдлыг хангахад чиглэж байгаа. Харин ямар нэг тодорхой дайсны эсрэг чиглээгүй” гэж Игорь Коротченко тайлбарлаж байна.

Борис Юлиний үзэж байгаагаар “Өмнө нь Монгол улс нь Зүүн Өмнөд Ази болон Алс Дорнод дахь манай зэвсэгт хүчний үүргийг гүйцэгтэж байсан. Харин одоо бид Хятадтай сайн харилцаатай байгаа. Жижиг улсууд том улсуудтай хамтарсан цэргийн сургуулилт хийх нь хэвийн үзэгдэл” гэлээ.

Эдийн засгийн хамтын ажиллагаа ч энэ бүсэд идэвхжиж байна. Орос, Хятад, Монгол улсууд долдугаар сард болох Шанхайн Хамтын ажиллагааны Байгууллагын чуулга уулзалтын үеэр “Торгоны замын эдийн засгийн бүс” төслийн хүрээнд эдийн засгийн корридор байгуулах талаар хэлэлцэхээр төлөвлөж байна.

Шинэ “торгоны зам” Монголоор дайрч Өрнө Дорны хооронд ачаа бараа тээвэрлэх онцгой нөхцөл бүрдүүлэх юм.

 

Евразийн нэгдэл

Энэ жилийн Ялалтын баярын парадад зөвхөн Монголчууд биш, Хятад, Энэтхэг, Сербийн дайчид оролцоно.

Азербайжан, Армени, Белорус, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркменистаны ерөнхийлөгч нар оролцохоо мэдэгдээд байгаа. Бас Москвад Хятад, Энэтхэг, ӨАБНУ, Венесуэл, Вьетнам, ХБНГУ, Зимбабве, Куба, Македон, Монгол, Палестин, Словак, Босни Герцеговин, Абхаз, Өмнөд Осети, Кипр, Серби, Чехийн төр засгийн тэргүүнүүд ирнэ.

Энэ жагсаалтаас өнөөдрийн Орос орны холбоотнуудыг харж болохоор байна.

Путины төлөвлөсөн Евразийн төсөл үнэхээр өргөжиж байгаагийн илрэл.

Хэдийгээр Барууныхан Орос оронд дарамт шахалт үзүүлж байгаа ч Москвад айлчлах албаны хүмүүс, бас тэдгээр орнуудын зэвсэгт хүчин Монголын нэгэн адил өргөн хэмжээгээр оролцож байгаа нь нэгийг өгүүлж байна.

 

Эх сурвалж: Русская Планета

 

x