Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/140 дүгээр захирамжийн дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газартай хамтран “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны анхан шатны шалгаруулалтыг 2015 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрүүдэд Зэвсэгт хүчин, Хилийн анги, байгууллагууд дээр очиж шалгарууллаа.
Нэгдүгээр шатны шалгаруулалтад нийт 30 анги, байгууллага оролцсоноос дараагийн шатанд 9 анги шалгарав.
Энэ жилийн уралдааны онцлог нь урьд шалгаж байсан үзүүлэлтүүд дээр биеийн тамирын материаллаг бааз, бие бялдрын стандартыг нэмж шалгажээ.
Уралдааны II шатны шалгаруулалтыг 2015 оны тавдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүний арга хэмжээг 2015 оны тавдугаар сарын 23-ны өдөр “Их эзэн Чингис хааны талбай”-д зохион байгуулах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!