Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Би 75 жилийн дараа эргэж ирнэ"

Р.Оюун
2015 оны 4 сарын 27
Зууны мэдээ
Зураг зураг

“Монгол дахь Итгэл хамбын хүрээлэн'’ төрийн бус байгууллагаас Итгэл хамбын амьдралын тухай Бандид хамба лам Итгэл “Үхэл гэж үгүй” номын нээлт болон түүний гэрэл зургийн үзэсгэлэн Оросын соёл, шинжлэх ухааны төвд өнгөрсөн Баасан гарагт боллоо. “Үхэл гэж үгүй” номыг түүний ойрын хамаатан болох Васильева Янжима Дабаевна бичсэн байна. Тэрээр Итгэл хамбын төрсөн эгчийн хүү зохиолч Васильевагийн ач охин юм. Итгэл хамба нэг эгч, хоёр эрэгтэй дүүтэй байжээ.

2002 оны есдүгээр сарын 10-нд Итгэл хамбыг газрын хөрснөөс гаргаж ирсэн. Түүний хувьд 75 гэдэг их чухал тоо. Тэрээр 75 насандаа нирваанд одсон, 75 жилийн турш газрын хөрсөнд нойрссон, 75 жилийн дараа газрын хөрснөөс гаргаж авсан юм. Хамгийн сонирхолтой нь Итгэл хамба бясалгалаар дамжуулж одоо хүртэл ярьж, хэлдэг бөгөөд үүнийг нь тайлж уншдаг лам, эрдэмтэд бий. Итгэл хамбын тухайн өдөр хэлсэн үгийг түүний ордонд самбар дээр бичиж өлгөдөг байна.

Зохиогчоос ном хэрхэн бүтсэн талаар асуухад “Итгэл хамбын хүрээлэн Улаан-Үд хотод байдаг. Энэ хүрээлэн 11 жилийн турш судалгаа хийсэн материал дээр үндэслэн номоо бичсэн.

Нэгдүгээр бүлэгт яагаад ийм үзэгдэл гарах болов, хоёрдугаар бүлэгт хамбын хүүхэд насны талаар бичсэн” хэмээн тайлбарлаж байлаа.

Итгэл хамба бясалгалаар дамжуулж одоо хүртэл ярьж, хэлдэг бөгөөд үүнийг нь тайлж уншдаг лам, эрдэмтэд бий. 

Мөн энэ үеэр доктор, профессор Александр Хачатуров “Итгэл хамба нигүүлсэхүйн үзлийг чухалчлан үздэг хүн байсан.

Бидний энэ амьдралыг арай болохгүй байна. Та нарыгаа энэрэн хайрлахын тулд илүү хөгжүүлж, ухаалаг болгож өөр замаар явуулахын тулд эргэж ирлээ гэсэн ийм утга гарч ирээд байгаа юм. Тэгэхээр хүн ард энэ хүний замаар явсаар байгаад энэ хүний төвшинд хүрэх цаг ирэх байх. Чухам хэдэн жилийн дараа вэ гэдгийг би хэлж чадахгүй” гэсэн юм.

ОХУ-ын Буриадын нутаг Хөх зүрхэн гэдэг газар 1852 онд Итгэл хамба төрж, 1927 онд бясалгал хийх явцдаа нирваанд одсон гэдэг. Нирваанд одох нь таалал төгсч нас барахаас өөр гэв. Тэрээр “Би 75 жилийн дараа эргэж ирнэ. Гаргаж авсны дараа намайг амьд мэнд байгаад итгээрэй.

Миний явж байгаа шалтгаан бол ирээдүйд цөвүүн цаг ирнэ. Цөвүүн цаг гэхээр шашинд итгэх хүн хомсдож будда байдаггүй гэх итгэлгүй хүмүүс олшрох учраас би өөрийн биеэр шашин, будда гэдэг үнэн гэж нотлох гэж өөрийгөө нирваанаар одуулж байна” гэж шавь нартаа захиж байжээ.

Итгэл хамба буриад хүн ч Монголд их ээлтэй байв. Тэрээр Чин ван Ханддоржтой дотно найз байсан бөгөөд хамт авахуулсан зураг нь байдаг аж. Итгэл хамбыг буддын шашинд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Богд хаан шагнаж байжээ.

Зураг