Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

1976 оны Канадын Монреаль хотноо болсон олимпод З.Ойдов мөнгөн медаль хүртэв...

Ж.Цэцэгмаа
2015 оны 4 сарын 21
MorninigNews.mn
Зураг зураг

Монреалийн олимп. Энэхүү наадам нь 1976 оны долдугаар сарын 17-наймдугаар сарын 1-нд Канад Улсын Монреаль хотноо болж 92 орны 6,028 тамирчид 21 спортын төрөл, зайн жинд 611 медалийн төлөө өрсөлдсөн байна. Манай улсын хувьд энэхүү олимпод буудлага, жүдо, чөлөөт бөх, сонгомол бөх, байт харваа, боксын төрлүүдэд оролцож өдгөө Монгол Улсын зууны манлай бөх, гавьяат тамирчин З.Ойдов мөнгөн медаль хүртэж элэг нэгт монголчуудаа баярлуулж байсан. Харин оролцсон тамирчдаас Х.Баянмөнх аварга тав, Г.Хишигбаяр дөрөв, М.Хойлогдорж зургаа, Г.Жалаа тавдугаар байрт шалгарч байжээ. 

Ингэснээр 92 орны тамирчдаас амжилтаараа 33 дугаар байрт шалгарч байсан юм. Канад хот нь олимп эхлэхийн өмнөхөн эдийн засгийн томоохон хямралд орсон ч, наадам эхлэхэд маш сайн зохион байгуулж, тамирчид болон олон орноос ирсэн жуулчдын аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж чадсан юм. Энэхүү олимпийн наадмын баатраар ЗХУ-ын гимнастикч Н.Андрианов тодорсон байна. Түүний хувьд 4 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж түүхнээ тод томруунаар бичигдсэн юм. 

З.Ойдовын барилдаан 

Дэлхийн хошой аварга энэ барилдаанд АНУ-ын бөх Жемми Девистэй таарсан. Тэд 4 жилийн өмнө Мюнхений дэвжээнд мөн л эхний тойрогт таарч цэвэр хожигдож байжээ. Монголчуудын хувьд бэлтгэл дасгалжуулалтын үеэр байнга л Америкийн бөхчүүдийн талаар ярьж тэднээс юу ч ирж болно гэдгийг сануулдаг байсан гэдэг. Ялангуяа Ж. Девис хэвтээ барилдаанд маш аюултай гар хөлийн, хийх хийхгүй “хориотой” үйлдэлүүдийг хийдэг дайчин барилдаантай бөх байж л дээ.

Хойд Америк тивийн нутагт болж байгаа энэхүү тэмцээнд мэдээж шүүгчид “гэртээ” барилдаж байгаа Ж. Девисийн талд шүүх нь тодорхой байсан аж. З. Ойдов нэг л сул зогсох л юм бол шүүгч шууд торгоно. З. Ойдов эхлээд 4 оноо авсны дараа хоёр бөх харилцан оноо авч өгөлцсөөр хоёр ч удаа Ж.Девисийг хүнд байдалд оруулсан. Мөн нилээд ч ядарч байгаа харагдсан гэдэг. 

Барилдаан 14: 11 онооны харьцаатайгаар АНУ –ын Ж.Девис ялсан. Энэ тэмцээнд З.Ойдовоос гадна 1975 оны дэлхийн аваргын мөнгөн медальт Францын Т.Тулот, 1975 оны дэлхийн аваргын хүрэл медальт БНСУ–ын Ян Жү Мо, 1975 оны дэлхийн аваргын хүрэл Туркийн В. Акдаг, Европын аварга Иван Янков , 1975 оны Европын аварга ЗХУ –ын С. Тимофеев, Румыны Петр Коман зэрэг хүчтэнүүд байв. 

Манай тамирчны хувьд бүгдээс нь “толгой” илүү, буюу тэд түүнээс бэргэн болж өгвөл сугалаанд таарахгүйг мөрөөддөг байжээ. Хүч чадал эр бяраараа гайхуулна гэдэг нь үнэхээр тамирчин хүний бахархал.

З.Ойдов олимпийн наадмын 3 дахь мөнгөн медалийг эх орондоо авчирсан түүхэн бөх билээ. 

З.Ойдов барилдаануудад Румыны М.Фодорыг 3 торгуулиар цэвэр, Францын Т.Тулотыг 2 минут 02 секундэд цэвэр, Болгарын бөх Европын аварга Иван Янковыг 7 минут 12 секундэд цэвэр, 1973 оны дэлхийн аварга Ираны бөх М. Фарахвашийг 4 минут 15 секундэд тус тус цэвэр ялсан байна.

Мөн БНСУ –ын бөх 1975 оны дэлхийн аваргын хүрэл медальт Ян Жү Мо –г 9:2 оноогоор ялж, Ян Жү Мог хоёр удаа нуман тулгуурт оруулсан ч тэрээр цэвэр ялагдлаас мултарч чадсан юм. Ийнхүү З.Ойдов олимпийн наадмын 3 дахь мөнгөн медалийг эх орондоо авчирсан түүхэн бөх билээ. 

З.ОЙДОВ: МИНИЙ ҮЕИЙН БАРИЛДААН ҮГҮЙЛЭГДЭЖ Л БАЙГАА 

Дэлхийн хошой аварга, олимпийн мөнгөн медальт, зууны манлай бөх, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдовтой ярилцлаа. 

-Та хамгийн анх 1967 онд идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 60 кг-д түрүүлсэн гэдэг байх аа? 

-/Инээв/ Тийм ээ. Тэр үед түрүүлсэндээ тэр үү цаашдаа энэ спортод өөрийгөө зориулна гэсэн их итгэлтэй болж байлаа.

Эхний гурван байрт шалгарсан тамирчид улсын бодлогоор ахмад тамирчидтай бэлтгэл хийх ховорхон боломж олдож байсан юм.

Заримдаа шүүгчийн буруу үйлдлээс болж хожигдол амсах хэцүү байдаг.

Тэгээд л шигшээ багт эрчимтэй бэлтгэл сургуулилт хийж дэлхийн аварга хэмээх эрхэм хүндтэй тэмцээнд оролцсон доо. 

-Магадгүй энэ бэлтгэл танд өгөөжөө өгч 1974, 1975 оны дэлхийн аварга болсон байх аа. Түүний дараа олимпийн мөнгөн медаль бас хүртсэн. 

-Тэгэлгүй яахав. Ах нь ч гэсэн тэгэж боддог юм. Нэг хэсэг шагналын хур тасрахгүй омголон явжээ. Тамирчдын эд үе гэж байдаг шүү дээ. Миний эд үе 1970-1980- оны хоорондохыг л хэлэх байх. 

-Таныг бас л залуугаараа зодог тайлсан гэдэг. 1980 он бил үү?

-Тийм ээ. Тэр үедээ л болдог юм болдгоороо болсон. Түүнээс хойш Улсын багшийн их сургуульд багш дасгалжуулагч болж байсан түүхтэй. Үүндээ нэг их харамсаад байдаггүй юм. Янз бүрийн шалтгаан гардаг юм шүү дээ. 

-Таны үеийн барилдаан хэр үгүйлэгдэж байна. Арга техникийн тухайд ч юм уу?

-Миний барилдаж байсан арга техник үндэсний бөхтэй салшгүй холбоотой. Миний үеийн эсвэл бөх судлаач, сонирхогчид барилдааныг минь мэдэх байлгүй дээ. Үгүйлэгдэж л байгаа байх.

-Та нэг сайхан мартагд¬хааргүй тэмцээн, эсвэл барилдааныг дурсаач?

-Өө олон сайхан сэтгэлд хоногшсон барилдаан байна. Гунигтайхан хожигдол ч байна. Өөрөө илүү бөхийг ялаад, түүнийг ямар арга техникээр хожив гэдэг их чухал л даа. Эсвэл нэг бөхтэй барилдчихаад “Би чинь яалаа даа. 

Тэр бөхтэй барилдсан билүү үгүй бил үү ч юм уу” сонин сонин зүйлс гарч ирдэг. Тэр энэ гээд нэг их онцлоод байдаггүй л дээ. Тэр үеийн байдлаас л болдог байсан. Ер нь барилдаан болгон л онцлог. Заримдаа шүүгчийн буруу үйлдлээс болж хожигдол амсах хэцүү байдаг.

Зураг