ОХУ Иранд хамгийн орчин үеийн агаараас хамгаалах систем нийлүүлэх болсон нь тодорхой байна.
Хэрвээ энэ наймаа хийгдвэл Иран улс нь гадны улсуудын агаарын довтолгооноос өөрийгөө хамгаалах маш өндөр чадавхитай болно.
Дараах зурган дээр (Reuters graphic) S-300 систем хэрхэн ажилдгийг харуулав.
S-300 систем нь дөрвөн авто машинаас бүрдэх ба онгоц болон пуужинг илрүүлэхээс эхлээд устгах хүртэл бүх ажиллагааг хийх чадвартай.
Харвасан пуужин нь 10 метрээс 27 км хүртэл өндөрт 10,000 км/цаг хүртэл хурдтай яваа ямар ч объектыг сөнөөх чадвартай. Олон байг зэрэг илрүүлж устгах чадвартай энэ зэвсэг нь бай тус бүрт хоёр пуужин харваж дээд, доод хоёр талаас нь цохилт өгдөг гэнэ.
АНУ-ын цэргийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар Израйлийн байлдааны онгоцнуудаас бүрэн хамгаалагдах бол АНУ-ын ихэнх онгоцноос мөн хамгаалагдаж байна.
Хэчнээн тавдугаар үеийн онгоц байлаа ч S-300 систем нь хөдөлгөөнт зэвсэг тул олж илрүүлэн устгах аргагүй гэнэ.
ОХУ-ын энэ наймааг АНУ, Израйль зэрэг Ирантай дайсагнагч орнууд эрс шүүмжилж байгаа ч галт тэрэг нэгэнт хөдөлсөн гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Эх сурвалж: BI