Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр дэлхийн УСНЫ ӨДӨР тохиож байна

ikon.mn
2015 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн усны өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдрийг дэлхий нийтээрээ 1993 оноос хойш тэмдэглэж ирсэн бөгөөд, манай орны хувьд "Усаа хайрлах, гамнах, устай зөв харьцах" уриан дор жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр буюу "Дэлхийн усны өдөр"-ийг эдүгээ 14 дэх жилдээ тэмдэглэх гэж байна.

2015 оны Дэлхийн усны өдрийг Эрүүл Мэнд, Спортын яам, Нийгмийн Эрүүл Мэндийн Хүрээлэн, Нийслэлийн Боловсролын Газар, Дэлхийн зөн, Азийн сан олон улсын байгууллагуудтай хамтран"Ус ба тогтвортой хөгжил" уриан дор тэмдэглэж байна.

Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь "Цэвэр усны гачигдалд байгаа улс орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан хэмнэх" явдал юм.

Манай улс цэвэр усны нөөцөөр дэлхийн 145 орноос 22-т бүртгэгддэг усны нөөц багатай орны тоонд багтдаг юм. Монголчууд хэрэглээнийхээ 80 орчим хувийг газрын доорх усаар хангадаг. Гэхдээ газрын доорх усны нөөц нь экологийн хувьд эмзэг тогтоцтой, нөхөн сэргэх хугацаа нь хэдэн зуун жилээр тоологддог байна.

Иймээс 20 хоногт нөхөн сэргээгддэг гадаргын усыг түлхүү ашиглаж, газрын гүний усны нөөцийг хамгаалалтад авах шаардлагатай билээ.

Дэлхийн хэмжээнд нэг хүний хоногийн усны хэрэглээ 100-105 литр байдаг. Манай улсын орон сууцанд амьдардаг нэг хүний хоногт хэрэглэх усны дундаж хэрэглээ дэлхийн хөгжингүй орны нэг хүний хоногийн хэрэглээнээс даруй 2 дахин их (230-280 литр) байгаа бол гэр хорооллын хэрэглэгчид дэлхийн дундаж түвшнээс 5-10 дахин бага (6-8 литр) ус хэрэглэж байна.

Эх сурвалж: ЭМСЯ