Монгол эх орны минь 3 сая иргэнээс 120,000 нь хөгжлийн бэрхшээлтэй, тэдгээрээс 32,000 хүүхэд байна. Тэдэнд зориулсан эд материал, бэлэг сэлт зэрэг нь тусламж дэмжлэг мөн боловч ийм зүйлс тэднийг бие дааж хөгжихөд нь, амьдралын чанараа дээшлүүлэхэд саад болдог.
Энэ аяны гол зорилго нь:
“ИТГЭЛ, НАЙДВАР ба БОЛОМЖ” аяныг санаачлан гүйцэтгэгч Ахиллис Монгол Олон Улсын байгууллага нь 2015 оны гуравдугаар сарын 5-наас 25-ны өдрүүдэд АНУ-ын дараах зургаан хотод хөтөлбөр хэрэгжүүлж, нөлөөллийн гүйлт зохион байгуулах юм.
Дэлгэрэнгүй мэдээлэл www.facebook.com/achillesinternationalmongolia/events хуудсанд бий.
Аяныг хэрэгжүүлэгч:
Ахиллис Монгол Олон Улсын байгууллага нь байгуулагдаад удаагүй ч зорилго тэмүүлэл нь тодорхой, үнэхээр эрч хүчтэй баг бүрдүүлж дараах бодит ажлуудыг хийж ирсэн. 2015 оны АНУ-ын Нью-Йорк хотын марафонд хиймэл хөлөн дээр гүйгч Монголын тамирчин О.Саранчулуун, гар дугуйн төрлөөр П.Энхманлай нар анх удаа амжилттай оролцсон.
Ахиллис Монгол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спорт группийн үйл ажиллагааг тогтмолжуулж, мэдээллээр хангаж, хөгжүүлж эхэлж байна.
Цахим хуудсуудаар дамжуулан Lets Run Mongolia группт 3,000 гаруй идэвхтэй гишүүнийг нэгтгэсэн ба байгууллагын зүгээс зохион байгуулдаг бүх үйл ажиллагаанд эдгээр хүмүүс идэвхтэй оролцдог байна.
Денвер: